Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone XS, XS Max утаснууд 2 сим дэмжих талаар таны мэдэх ёстой баримтууд

Tugsjin 2018-10-17 17:42:46

Apple компани iPhone XS болон XS Max загварууд хоёр сим карт ашиглах буюу хоёр өөр төрлийн оператор болон утасны дугаар ашиглах боломжтойгоор худалдаанд гаргасан билээ. Тодруулбал хоёр өөр төрлийн дугаар хооронд нэгийг нь үндсэн 4G LTE дата сүлжээгээр нэг нь туслах дугаар гэх мэт байдлаар ашиглах боломжтойгоор худалдаанд гарсан.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Гэхдээ шинээр гарсан загваруудын хоёр сим карт хүлээн авах талаар хүмүүсийн эргэлзүүлж байгаа хэд хэдэн шалтгаан байгаа юм.

Хятад улс болон харьяа орноос бусад бүх зах зээлд нийлүүлсэн iPhone Xs Max загвараас бусад бүх iPhone Xs, Xs Max загварууд хоёр сим карт дэмжиж ажиллана. eSIM карт л дэмжиж ажиллах загварууд  бол нэг нь үндсэн бодит сим "physical sim" харин нөгөөх нь оператораас тохируулж өгөх "eSIM" юм.
eSIM гэдэг нь оператораас тохируулж өгдөг ба одоогоор манай улсад албан ёсоор iPhone Xs, Xs Max загварууд дээр тохируулах боломжгүй тодорхой хэдэн улсын оператор дээр тус үйлчилгээг ашиглаж болно. Дэлгэрэнгүй жагсаалт эндээс харна уу
Хятад улс болон харьяа оронд нийлүүлсэн загваруудаас зөвхөн iPhone XS Max хоёр өөр төрлийн л операторын сим нэгэн зэрэг хийх боломжтой. Харин iPhone Xs бол нэг сим нь бодит сим нөгөө сим нь eSim байна.

2 сим дээр тохируулах үед үндсэн дугаар "Primary" болон, туслах дугаар "Secondary" гэсэн 2 өөр төрлөөр харагдах ба таны сонгосон дугаар дээр дуудлага, мессэж, дата мөн FaceTime болон iMessage бүгдийг хүлээн авна. Харин сонгоогүй дугаар дээр зөвхөн дуудлага болон мессэж хүлээн авна.




Зөвхөн Хятад болон Хонг Конг, Макао эдгээр улсуудад нийлүүлсэн iPhone XS Max загвар л нэг дор хоёр сим хийж болох ба эдгээр улсаас бусад бүх улсад нийлүүлсэн iPhone XS Max загвар нэг дор 2 сим хийж болохгүй нэг нь бодит сим харин нөгөөх нь eSIM байх юм.



Эх сурвалж : Apple.com

Tag : #Apple #Мэдээлэл #iPhone Xs Уншсан : 9433
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл