Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone дээр Facebook аппаас бичлэг татах заавар

Tugsjin 2018-10-20 11:27:14

iPhone утас болон iOS систем дээр Facebook апп дээрээс шууд бичлэг татах боломжгүй байдаг билээ. Хэрэв та бичлэг татах бол Appstore дээрээс нэмэлтээр ямар нэг програм татах эсвэл өөр төрөл бүрийн аргуудыг ашиглах боломжтой байдаг. Бид энэ удаа хамгийн хялбар аргаар Facebook аппаас бичлэг татах заавар бэлтгэнэ хүргэж байна.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Юуны өмнө танд Facebook апп болон Documents апп хэрэгтэй хэрэв байхгүй бол нэр дээр нь дараад татаж аваарай.


Алхам 1 : Facebook аппруугаа ороод татаж авах гэж бичлэгийнхээ Share дээр дараад Copy Link дээр дараад хаягийг хуулж авна уу.


Алхам 2 : Одоо та Documents аппруу ороод баруун буланд байх хөтчийн зураг дээр дараад дэлгэц дээр харагдах хаяг оруулах хэсэг дээр www.fbdown.net гэж бичээрэй.


Алхам 3 : www.fbdown.net дээр орсны дараа дэлгэцийн голд байрлах хаяг оруулах хэсэг дээр Facebook апп дээрээс татаж авсан хаягаа оруулаад Download товч дээр дараарай. Үүний дараа бичлэгийг энгийн эсвэл өндөр нягтаршилтай гэсэн 2 сонголтоор татах хэсэг харагдах ба та өөрийн сонголтоо хийгээрэй.

Бичлэгийг татаж эхлэхийн өмнө бичлэгээ ямар нэрээр хадгалах мөн хаана хадгалахаа асуух ба бичлэгийн нэрийг та өөрийн дураар сонгоорой.

Алхам 4 : Бичлэг татагдсаны дараа тоглуулж байгаа байдлыг та доорх зургаас харж байна. Доорх бичлэг Documents апп доторх Downloads хавтас дотор хадгалагдсан байгаа. Ташрамд дурдахад Garagebands апп өөр дээрээ тоглуулагчтай тул утас цоожтой үед дуу тоглуулж болдог бөгөөд мөн татсан бүх дуу бичлэг файлуудаа өөр дээрээ хадгалдаг бүх төрлийн дуу, бичлэг, хавтаст хэрэг зэргийг унших болон тоглуулах боломжтой.


Энэ аргаар та Facebook болон Youtube бүгдээс нь бичлэг татаж болно. Хэрэв та Youtube- с бичлэг татах заавар үзэх бол ЭНД ДАРНА уу.

Tag : #Мэдээлэл #Зөвлөгөө Уншсан : 24557
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл