Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

Apple : iOS 12.1.1 системийн шинэчлэлтийг гаргалаа

Tugsjin 2018-12-06 01:32:30

Apple компани iOS 12 системийн шинэчлэлт болох iOS 12.1.1 загварыг нийтэд гаргаад байна. Тус шинэчлэлт дээр өмнөх iOS 12.1 систем дээр гарч байсан системийн алдааг засварласан ба шинээр олон төрлийн нэмэлт боломжууд нэмэгдсэн байна. Ингээд шинэ системийн шинэчлэлттэй танилцацгаая.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Тус шинэчлэлтийг Settings > General > Software Update гэж ороод татаж аваарай.


Шинэ боломжууд :

• iPhone XR загвар дээр Notification ирсэн үед haptic touch ашиглана шууд дээр нь удаан дараад бүрэн харах боломжтой
• iPhone XR, iPhone Xs, iPhone XS Max загварууд дээр Хос сим болон eSim дэмжих операторууд нэмэгдсэн
• Facetime залгах үед урд болон арын камер солих боломж ганц даралтаар хийгдэх боломжтой
• Facetime хийж байх үед ганц даралтаар Live Photo зураг авах боломжтой
• News апп дээр хэвтээгээр үзэх үед хажуугийн туслах хэсэг алга болдог болсон
• Wi-Fi ярьж байх үед iPad болон iPod дээр шууд текст бичих боломж нэмэгдсэн
• VoiceOver ажиллагаа илүү сайжруулалт хийгдсэн


Хийгдсэн засвар үйлчилгээ :


• Зарим хэрэглэгч нар дээр Face ID ажиллахгүй байсан засагдсан
• Voicemail илгээх үед хаяг харагдахгүй байсан дээр засвар хийгдсэн
• Message апп дээр Хятад болон Япон гарны байрлал ашиглах үед үг санах болгох хэсэгийн алдаа засагдсан
• Voice Memo апп дээр бичлэг хийгээд iCloud дээр байршуулах үед гардаг алдааг засагдсан
• Цагийн бүс автоматаар тохируулах үед гардаг байсан алдааг зассан


Мөн түүнчлэн MacOS 10.14.2 загвар болон tvOS 12.1.1 системийн шинэчлэлтүүд гарсан байгаа.


Эх сурвалж : Apple.com

Tag : #Мэдээлэл #iOS 12 Уншсан : 2112
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл