Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone дээр өмнө татаж авсан бүх аппуудаа харах заавар

Tugsjin 2019-01-17 21:08:26

iPhone болон iOS систем дээр хэрэглэгч өөрийнхөө Apple ID - г ашиглаж татаж авсан аппуудаа харах боломжтой байдаг. Түүнчлэн тус аргаар өмнө татаж авсан мөн хөгжүүлэгч нь Appstore дээрээс устгасан ч ажиллагаа нь хэвийн явж байгаа аппуудаа хүртэл хэрэглэгч өөрөө дахин татаж авах боломжтой байдаг байна.

Үүнийг хийх нь маш хялбар бөгөөд зөвхөн таны өөрийн ашиглаж байгаа Apple ID байхад л хангалттай ингээд тус хялбар аргатай танилцацгаая.


Алхам 1 : Юуны өмнө та өөрийнхөө iPhone эсвэл iPad дээрх Appstore дээр дарж ороорой үүний дараа дэлгэц баруун дээд буланд дээр байрлах өөрийнхөө зураг дээр дарж орно уу


Алхам 2 : Purchased дотор таны нийт татаж авсан төлбөртэй болон төлбөргүй аппууд байх ба эндээс та өөрийнхөө хүссэн аппаа татаж болно. Мөн шинээр апп татах үед тус жагсаалт дээр орно. Таны утас дээр нэгэнт суугдсан апп нь "Open" гэж гарах ба суугдаагүй апп нь "Download" буюу татаж авах боломжтойгоор харагдах болно.

Түүнчлэн зөвхөн яг одоо ашиглаж байгаа iPhone дээрээ татаж аваагүй аппийг харах бол "Not on this iPhone" гэсэн бичиг дээр дараарай. Тус аргаар жишээлбэл та шинэ iPhone худалдаж авсан үед өөрийнхөө өмнө татсан аппуудийг заавал Apple ID дээрх нууц үгийг оруулахгүйгээр татаж авах болон олон апп зэрэг татах зэрэг хугацаа хэмнэх боломжтой юм.

Уншсан : 1986
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл