Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone XI Max 3 камертайгаар худалдаанд гарна

Tugsjin 2019-01-25 04:14:19

Энэ жил худалдаанд гарах iPhone XI Max загварын талаар шуум мэдээлэл цахим ертөнцөд тараагдаад эхэлсэн байна. Тус загвар нь 3 төрлийн камер болон 15В бүхий утасгүй цэнэглэгч, 4000mAh багтаамж бүхий батарей гээд олон олон зүйлс нэмэгдэж магадгүй аж.

Хятадын Weibo сайтад болон Twitter  - д шуум тараадаг эх сурвалжууд үг таамгийг гаргасан юм.


iPhone XI Max :

1. 3 төрлийн камертай байх ба : Өргөн линз + Илүү өргөн хүрээнд авах линз + 3x зураг татах линз
2. 4000 mAh багтаамж бүхий батарей
3. 15W чадал бүхий утасгүй цэнэглэгч
4. Одоо байхаа их загварын хэрчлээс "notch" илүү жижиг болно.
5. Дэлгэцийн мэдээлэл дамжуулах хурд 90-120Hz байх гэнэ.

Хэрэв дээрх мэдээллээр бол дэлгэцийн дамжуулах хурд өгсөх бол ямар нэг үйлдэл хийх үед огт гацахгүй нүдэн анзаарагдахгүй юмгүй хурдтай дамжуулах аж. Жишээлбэл бидний ашигладаг энгийн дэлгэц 60Hz хурдтай байдаг бол илүү хурдан дамжуулдаг дэлгэцүүд 120hz- 240hz хүртэл байдаг байна. 


Мөн түүнчлэн батарей багтаамж нэмэгдэх мөн батарей шинэ технологи нэмэгдэх нь тодорхой байх талаар хамгийн алдартай шуум түгээгч болон эх сурвалжууд мэдээлэл хийж байгаа. Түүнчлэн өрсөлдөгч компаниуд хосолсон камераа сайжруулсан ухаалаг утаснууд зах зээлд нийлүүлсэн тул Apple компани мөн адил камераа сайжруулах нь зүй ёсны хэрэг юм.





Эх сурвалж : Appleinsider

Уншсан : 7219
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл