Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iOS 12 систем нийт iPhone, iPad - ийн 80% дээр суугдаад байна

Tugsjin 2019-02-26 05:16:03

Apple компанийн iOS мобайл системийн 12-р загвар нийт идэвхтэй ашиглагдаж байгаа iPhone, iPad загваруудын 80% дээр нь суугдаад байна. Тодруулбал сүүлийн 4 жилд худалдаанд гаргасан төхөөрөмжийн 83% нь iOS 12 суугдсан байгаа ба өмнөх онийн 9 сараас одоо 2 сар хүртэл тус систем маш хурдан тархацтай суугдаж байгаа юм.

Түүнчлэн энэ хурдацтай тархаж байгаа нь iOS 12 iPhone 6s загвараас өмнөх загвар дээр ажиллах хурд нь өмнөх үеийн iOS 11 системээс илүү байсан ба батарей зарцуулалт нь илүү бага байсан нь нөлөөтэй байсан аж. Apple компаниас гаргасан мэдээлэл дээр iOS 11 систем ашиглаж байгаа төхөөрөмж 12% эзэлж байгаа бөгөөд үүнээс доош iOS загварууд үлдсэн 8% эзлээд байгаа юм. Шинэ үеийн Apple - ийн ухаалаг утас iPhone XS, XR хамтаар iOS 12 танилцуулахдаа хүчирхэг зураг засварлах багаж, хэрэглэгч хэрэглээгээ хянах самбар мөн хөдөлгөөнт Animoji зэрэг 200 гаруй шинэчлэлт өөртөө агуулсан гэнэ.


Ташрамд дурдахад iOS 12 системийн шинэ загвар болох iOS 12.2 нь хөгжүүлэлт нарт зориулсан нээлттэй хувилбар 3 дахь удаагийн туршилт дээрээ явж байна. Тун удахгүй iOS 12 систем iOS 12.2 дээр очих бөгөөд одоогоор систем дээр гарсан алдаа доголдол мөн олон тооны нэмэлт шинэчлэлтүүд агуулах гэнэ.



Эх сурвалж : Appleinsider

Уншсан : 1122
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл