Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone цэнэглэж болохгүй алдаа зааж байвал энэ аргуудыг туршаарай

Tugsjin 2019-02-26 06:31:37

Apple компани хуурамч usb-гээр iPhone, iPad цэнэглээд ямар нэг гэмтэл согог гаргахаас сэргийлж iOS 7 системээс эхлүүлнэ хамгаалалт гарсан байдаг. Тус хамгаалалт нь хэрэв Apple компанийн өөрийнх оригинал цэнэглэгч эсвэл Apple компаниас цэнэглэгч үйлдвэрлэх эрх авсан сертификаттай компанийн цэнэглэгчийг ашиглаагүй үед тус хамгаалалт нь ажилладаг байна.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Хэрэв тус цэнэглэгч нь дуураймал буюу Apple - ийн өөрийнх эсвэл өөр гэрээтэй компанийнх биш бол тухайн утасны эх хавтан дээр байрлах IC чипийг гэмтээх эрсдэлтэй байдаг гэнэ иймээс iOS систем хэрэв ямар нэг байдлаар ажиллах боломжгүй үед алдаа заалгаж цэнэглэх боломжийг хязгаарладаг байна. Энэхүү хамгаалалт нь хэрэв usb залгуур эсвэл charger port ажиллахгүй үед дэлгэц дээр "This acessory may not be supported" гэж гардаг ба энэ үед хэрхэн арга хэмжээ авах талаар бид мэдээлэл хүргэж байна.


Алхам 1 : Эхлээд тухайн утасны цэнэглэх нүхээ сойзоор цэвэрлээд үзээрэй

Ихэнх хэрэглэгч дээрх алдааг заах үед usb эсвэл adapter дээр асуудал байна гэж үздэг. Гэхдээ цэнэглэх оролт "lightning port" дээр хог буюу тоос зэрэг орсноор цэнэглэх нүхээ гэмтээх болон цэнэглэх залгуур залгасан үед цэнэглэгч хүлээн авагч дээр алдаа заалгадаг. Мөн удаан тоос хогтой явах үед цэнэглэх оролтын жижиг ялтаснуудыг гэмтээх буюу цэнэглэх оролтоо гэмтээх өндөр эрсдэлтэй


Алхам 2 : Хэрэв цэнэглэх нүх хэвийн бол USB залгуураа шалгах

Мэдээж цэнэглэх оролт маань хэвийн өөр USB-гээр цэнэглэж болоод байвал та өөрийн ажиллахгүй байгаа usb залгуураа шалгаж үзээрэй. Тухайн залгуураа өөр утсанд холбож үзээд хэрэв мөн адил цэнэглэхгүй дэлгэц дээр алдааг харуулж байвал тухайн USB оригинал USB огтоос биш мөн Apple - с үйлдвэрлэх гэрээ хийгдээгүй USB байх болно. Үнэхээр оригинал usb байж алдаа заагаад байвал цэнэглэх оролтоо цэвэрлэж үзээрэй.


Алхам 3 : Хэрэв залгуур болон цэнэглэх оролт хэвийн байвал

Хэрэв таны залгуур болон цэнэглэх оролт хэвийн байвал дараах аргийг хэрэглээрэй. Утсаа цэнэглээгүй байх үед нь унтрааж асаагаад дахиж цэнэглээд үзээрэй. Тус үйлдэл нь нэмэргүй байвал утсаа цэнэглэгч залгуурт болон цахилгаанд холбоод дахиад унтрааж асааж үзнэ үү. Ингээд нэмэргүй бол шинээр Apple - н оригинал usb залгуур эсвэл MFI сертификаттай өөр үйлдвэрийн залгуур аваарай. Хэрэв огт ажиллахгүй мөн дээрх бүх аргууд нөлөө үзүүлэхгүй бол та утсаа засварчин дээр үзүүлж шалгуулаарай.


Эх сурвалж : ifixit

Уншсан : 1935
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл