Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone X, Xs, Xr үзүүлэлтийн харьцуулалттай танилцаарай

Tugsjin 2019-02-27 19:43:06

Apple компанийн сүүлийн үед гаргасан ухаалаг утаснууд бүгд товчлуургүй нүүр таних системтэй болсон ба харагдах байдлаасаа маш ихээр адил болсон юм. Тодруулбал 2017 онд Apple компани iPhone X загварыг хамгийн анхны нүүр таних системтэй товчлуургүй загвар хэмээн гаргаж байсан.

Тус үйл явдлаас жилийн дараа 2018 онд мөн тус загвартай адил илүү хурдан, илүү сайжруулсан iPhone XS болон илүү том XS Max загваруудыг зах зээлд худалдаанд гаргасан байдаг. Мөн түүнчлэн илүү хямд үнэтэй LCD дэлгэцтэй iPhone XR гэсэн загвар гаргасан ба тус загвар нь өмнөх iPhone 8 хүртэлх iPhone-уудтай адилаар дэлгэц нь LCD технологи ашигласан аж. Түүнчлэн iPhone X, XS, XS Max загварууд OLED дэлгэцтэй бөгөөд OLED дэлгэц нь LCD дэлгэцээс илүү тод мөн илүү цахилгаан бага зарцуулдаг юм. Ингээд та iPhone X, Xs, Xr зэрэг ижил төрлийн загваруудын гол ялгааг энэ доор зургаас үзээрэй.



Tag : #iPhone
Уншсан : 1696
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл