Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone дээр Facebook Messenger аппийн Dark Mode идэвхжүүлэх заавар

Tugsjin 2019-03-05 02:07:56

Facebook компани Messenger апп дээрээ Dark Mode буюу Messenger аппийн дэвсгэр өнгө болон үндсэн өнгийг хар өнгөтэй байх боломжтой шинэ шинэчлэлт нэмээд байгаа билээ. Тус шинэчлэл нь шууд апп дээр орж ирсэн ба идэвхжүүлэхийн тулд маш хялбар үйлдэл хийгээд идэвхжүүлж болно. Мөн дээрээс нь үндсэн цагаан өнгө буюу "Light Mode" мөн хар өнгийн буюу "Dark Mode" хоёрыг хооронд сольж ашиглах боломжтой болох юм.

iPhone дээр Facebook Messenger аппийн Dark Mode идэвхжүүлэх заавар

Юуны өмнө Appstore дээрээс Facebook Messenger аппаа update хийсэн эсэхээ шалгаарай хэрэв хийгдсэн болон шинээр update хэсэг дээр ямар нэг update байхгүй бол хийгдсэн гэсэн үг. Сүүлийн Update нь 2019.03.28 хийгдсэн ба 204.0 дугаартай загвар дээр тус шинэчлэлт нэмэгдсэн байгаа.


Алхам 1 : Эхлээд Facebook Messenger апп дээр ороод өөрийн найз эсвэл өөрлүүгээ "сарны" 🌙 emoji зураг явуулаарай. Энэ emoji дүрс нь iOS системийн үндсэн emoji хэсэг дээр байгаа. Хэрэв т emoji дүрсүүдээ идэвхжүүлээгүй бол Settings > General > Keyboard > Keyboards дээр Add New Keyboard... гэж ороод emoji-г идэвхжүүлээрэй.

Алхам 2 : Үүний дараа зүүн дээд буцах товч дээр дараад зүүн дээд буланд байрлах өөрийнхөө зураг дээр дараарай.

Алхам 3 : дэлгэц дээр шинээр "Dark Mode" гэж гарсан байх ба үүнийг идэвхжүүлснээр "Dark Mode" идэвхжих болно.



Уншсан : 7372
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл