Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone утсыг заримдаа унтраах хэрэгтэй байдаг яагаад гэдгийг нь мэдэх үү ?

Tugsjin 2019-03-11 04:50:18

Ухаалаг утас унтраах болон системийг дахин шинээр ачаалал хийгээгүйгээс үүдээд зарим нэг доголдол ихээр гардаг. Ихэнх iPhone утас унтраагүйгээс болоод гацах ашиглаж байгаа апп өөрөө гарах үе олонтой тохиолддог.

Тус тохиолдлууд гарах энэ үед та юу хийх талаар мэдэхгүй ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байдаг уу ?

iPhone утас системээ унтрааж асаасны дараагаар ажиллах процесс илүү хурдан болох мөн мэдэгдэхүйц байдлаар өөрчлөгдсөн байдаг байна. Тодруулбал систем дээрх чухал үйлчилгээ үзүүлдэг сервисүүдээс хамаарч систем хааяа доголдож байдаг бөгөөд энэ нь утасны санах ойноос хамааралтай байдаг гэнэ. Тухайн утасны санах ой дүүрсэн үед ачааллах нь удаашрах апп гацах гарах гэх мэт олон төрлийн хүндрэлүүд гардаг байна. Энэ үед зөвхөн тухайн утасыг унтраагаад асаах үед санах ой нь шинээр эхлэх болохоор илүү хурдан ажиллах боломж олгодог байна. Нэгэнт санах ой дүүрсэн мөн хэт их ачаалалтай байх үед унтраах нь хамгийн зөв сонголт бөгөөд та multitasking дээрээс хэрэглэж байгаа бүх аппаа гаргасан ч зарим үед үр нөлөө байхгүй байдаг. Харин зөв дарааллын дагуу iPhone утсыг унтраах үед систем бүрэн хэвийг ажиллах боломжтой болж ирдэг.


iPhone - г хэрхэн зөв унтраах хэрэгтэй вэ ?

Алхам 1 : Settings апп дээр ороод
Алхам 2 : General дээр дарж ороод
Алхам 3 : Хамгийн доор Shut Down байгаа дээр нь дараарай


Эсвэл өөрийнхөө утасны унтраах товчлуур дээр дараад унтрааж болно.

Уншсан : 9105
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл