Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

Apple компани Airpods 2 загвар худалдаанд гарлаа

Tugsjin 2019-03-20 14:14:43

Apple компани Airpods загварыг шинэчлээд худалдаанд гаргаад байна. Тус шинэчилсэн загвар Airpods загвар нь 50% илүү удаан ярих горимд ажиллах болон 'Hey Siri' дэмждэг болж байгаа ба утасгүй цэнэглэгч сонгох сонголттой болж байгаа.

Түүнчлэн шинээр H1 чип нэмэгдэж байгаа ба тус чип нь дууны дуугаралт дээр нэмэлт сайжруулалт хийсэн ба дууг ялгаруулах чадамж нь илүү сайжирч байгаа юм. Мөн холбогдох хурд болон ажиллах хурд, цэнэг барих хугацаа илүү сайжирсан гэнэ.


Шинээр нэмэгдэж байгаа H1 чип

Шинээр нэмэгдэж байгаа H1 чипийн тусламжтай дууны дуугаралт болон цэнэг барих чадамж нэмэгдсэн ба чихэвчээрээ дуу сонсож байх үедээ iPhone, Apple Watch, iPad бүтээгдэхүүнүүд дуугаа хооронд солих бүрэн боломжтой болж байгаа гэнэ.


Утасгүй цэнэглэгч

Шинэ Airpods загвар нь энгийн болон утасгүй цэнэглэгч гэртэйгээр гэсэн хоёр өөр төрлөөр худалдаанд гарч байгаа бөгөөд нэг цэнэглэлтээр 24 цаг сонсох горимд ажиллаж чадна. Чихэвчээ зүүгээд хүссэн үедээ хүссэн газраа та явж чадна. Энэ боломжийг утасгүй цэнэглэх боломжтой Qi утасгүй цэнэглэгчийн стандарт агуулсан гэр танд олгох болно.


Худалдаалах үнэ болон хугацаа

• Airpods болон стандарт цэнэглэгчтэй загвар 159$ үнээр apple.com болон Apple Store App дээр өнөөдрөөс худалдаанд гарч байгаа. Apple Store дээр ирэх 7 хоногт худалдаанд гарна.

• Airpods болон утасгүй цэнэглэгчтэй гэртэй загвар 199$ үнээр apple.com болон Apple Store App дээр өнөөдрөөс худалдаанд гарч байгаа. Apple Store дээр ирэх 7 хоногт худалдаанд гарна.

• Мөн хэрэглэгч зөвхөн утасгүй цэнэглэгч гэр гаргасан ба 79$ үнээр apple.com болон Apple Store App дээр өнөөдрөөс худалдаанд гарч байгаа. Apple Store дээр ирэх 7 хоногт худалдаанд гарна.




Эх сурвалж : Apple.com

Уншсан : 2160
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл