Apple : iOS 12.2 системийн шинэчлэлтийг гаргалаа

Tugsjin 2019-03-26 11:50:02

Apple компани хаврын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ дээр Apple News, Apple Arcade, Apple TV, Apple TV+ зэрэг Apple компанийн үндсэн контент түгээх үйлчилгээнүүд танилцуулсан юм.

Тодруулбал дээрх үйлчилгээнүүд бүгдээрээ төлбөрийн шинэ төрлийн нөхцөлтэй болж байгаа бөгөөд нэмэлт төлбөр төлснөөр хэрэглэгч илүү чанартай контент цаг тухайд нь хүлээн авах бүрэн боломжтой болж байгаа юм. Мөн Apple компани шимтгэл бага буцаан олголттой бие даасан кредит картыг тус үйл ажиллагаанд танилцуулсан юм. Тус үйл ажиллагааны дараагаар Apple компани iOS 12 системийн шинэчлэлт болох iOS 12.2 загварыг бүх төрлийн iOS 12 систем суулгаад ашиглах боломжтой төхөөрөмжүүд дээр гаргасан юм.

Шинээр гарсан iOS 12.3 шинэчлэлтүүд

Apple News+ апп

Apple News+ апп бүртгүүлж хэрэглэгч сүүлийн үеийн дижитал сэтгүүлүүд болон онцлох мэдээлэл редакторын тоймууд унших боломжтой болж байгаа ба хүссэн контентоо offline үед уншиж болохоор болсон. АНУ болон Канад улсад өнөөдрөөс нэвтрээд байгаа.


Siri

Siri систем iPhone болон iPad төхөөрөмжтэй ажиллах чадамж илүү нэмэгдсэн тв шоу болон спорт мөн сувгууд зэргийг Siri туслажмтай үзэх бүрэн боломжтой.


Animoji

Шинээр шар шувуу, бодон гахай, анааш, акул зэрэг амьтад нэмэгдсэн ба iPhone X дээш бүх загварууд дээр ашиглаж болно.


Airplay

Тв-гээ удирдах удирдлага нь Control Center болон Lock Screen дээр нэмэгдсэн ба ажиллах чадамж болон төхөөрөмж мэдрэх чадвар илүү хурдан болсон. Apple Pay Apple Pay хэрэглэгч мөнгөө өөрийн банк хаяг болон крэдит карт мөн виза карт хооронд шилжүүлэх боломжтой болж байгаа.


Screen time

Дэлгэц амраах хязгаарлах хугацааг тохируулах болон хэрэглэгч дээр харуулах мэдэгдэл илүү сайжирсан Safari Өмнөх загвараас хэрэглэгчийн мэдээллийг нууцлах мөн аюулгүй байдал дээр сайжруулалт хийсэн ба хэрэглэгчийн мэдээллийг хуулах дамжуулах веб сайтуудыг хэрэглэгчид мэдэгддэг болсон.


Apple Music

Дуу хайх болон өөрийнхөө үүсгэсэн дууны жагсаалтыг үзэх боломжтой мөн хамгийн онцлох цомог дуучин дууг харуулдаг болж байгаа.


Airpods

Airpods 2 загварыг дэмжиж байгаа


Дээрх онцлох шинэчлэлтүүд болон өмнөх систем дээр гарч байсан бүх алдааг засаж сайжруулсан. Түүнчлэн Settings -> General -> iPhone Storage дээрх эзэлсэн зайг буруу харуулдаг алдааг зассан ба Voice Record апптай холбоотой бүх алдааг бүрэн засаж сайжруулсан байна.


Тус шинэчлэлтийг Settings > General > Software Update гэж ороод татаж аваарай.

Tag : #iOS
Уншсан : 2671

Сэтгэгдэл