Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iOS 13 систем дээр iPhone 5s, iPhone 6 болон iPhone SE хасагдаж магадгүй

Tugsjin 2019-05-11 01:47:48

Apple компанийн энэ жил шинээр гарах үйлдлийн систем iOS 13 загварын суулгаж болох үзүүлэлтийг iPhone 6s загвараас эхлүүлж магадгүй талаар зарим эх сурвалжууд мэдээлэл гаргалаа.

Тодруулбал Apple компани iOS 11 систем дээрээс хойш анх 2012 онд худалдаанд гарсан iPhone 5, iPhone 5c загваруудыг хассан байдаг ба iOS 12 систем нь 32bit архитектур ашигладаг төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой болсон юм. Мөн одоогоор iPhone 6 болон 5s зэрэг загваруудын техник үзүүлэлт iOS 13 системийг ашиглаж болох хэмжээнд хангалттай хүрэх боломжгүй болсон ба нэг ёсондоо эдгээр загварууд хангалттай үйлдвэрийн насаа элээсэн гэсэн үг. Түүнчлэн iPhone SE загвар хэдий сүүлийн үеийн загвар боловч одоо байгаа iOS системийн шаардлага илүү том дэлгэц дээр ажиллах шаардлагатай байгаа тул Apple компани энэ удаа 4инч дэлгэцийг бүрэн хасахаар шийдсэн байж болзошгүй аж. Учир нь гэвэл Apple компанийн шинэ үеийн утаснууд бүгдээрээ стандарт том дэлгэц болон товчлуургүй гарсан нь дагаад үндсэн үйлдлийн систем нь хүртэл том дэлгэцийг илүү дэмжиж ажиллах талаасаа хөгжих шаардлагатай болсон байж магадгүй гэнэ. Харин iPhone 6s болон 6s Plus хувьд үндсэн үзүүлэлт нь тухайн цаг үе дээрээ шинэ технологи ашиглаж байсан бөгөөд мөн түүнчлэн Force Touch хийх болон дэлгэц нь даралтын сул хүчтэй байхыг тохируулдаг нь болон дэлгэцийн хэмжээ iOS 13 дээр ажиллахад саад учрахгүй байх гэнэ.


Ташрамд дурдахад iOS системийн шинэчлэлт дээр хасагдаж байсан бүтээгдэхүүнүүд

• 2012 - iOS 6 дээр 2008 оны iPhone 3G, 2009 оны iPod Touch 3G болон 2010 оны iPad
• 2013 - iOS 7 дээр 2009 оны iPhone 3Gs болон 2010 оны iPod Touch 4G
• 2014 - iOS 8 дээр 2010 оны iPhone 4
• 2015 - iOS 9 дээр iOS 8 гарах үеэс өмнөх бүх загвар
• 2016 - iOS 10 дээр 2011 оны iPhone 4s болон iPad 2 болон 2012 оны iPod touch 5G
• 2017 - iOS 11 дээр 2012 оны iPhone 5, 2013 оны iPhone 5c, iPad
• 2018 - iOS 12 дээр iOS 11 дээр гарахаас өмнөх бүх загвар


Шинээр гарсан мэдээллээр iOS 13 системийн шинэ загвар нь ирэх сард анх удаа танилцуулах ба олон олон боломжууд болон шинээр Dark Mode нэмэгдэж магадгүй талаар мэдээллүүд гараад байгаа юм.

Tag : #iOS
Уншсан : 706
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл