Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

Apple : iOS 12.3 системийн шинэчлэлтийг гаргалаа

Tugsjin 2019-05-14 02:02:00

Apple компани iOS 12.3 системийн шинэчлэлтийг iPhone, iPad дээр гаргалаа. Тус шинэчлэлт нь Apple TV болон AirPlay 2 дэмжиж ажиллах шинэчлэлт хийгдсэн бөгөөд ухаалаг ТВнүүдтэй холбогдож ажиллах боломжтой болсон юм.

Мөн өмнөх системийн алдаанууд засагдсан юм.

AirPlay 2

• AirPlay 2 системийг дэмжиж ажиллах болон iPhone, iPad дээр бичлэг, зураг, дуу хөгжим зэргээ AirPlay 2 дэмжих ухаалаг дэлгэц дээр тоглуулах боломжтой
• Яг одоо үзэж байгаа бичлэгээ ТВгээ сонгоод автоматаар үзэх
• Siri танд ямар кино болон ТВ үзэх талаар санал болгоно


Apple TV апп

• Бүрэн шинэчлэгдсэн Apple TV апп болон танд зориулсан цувралуудын санал болгоно
• Apple TV нь олон төрлийн сувгуудийг үзэх үйлчилгээ байх бөгөөд үүнд HBO, Showtime, Starz гэх мэт олон сувгууд багтсан
• Apple TV үйлчилгээ ашиглахаар болсон үед гэр бүлийн 6 гишүүн дундаа хэрэглэж болох ба ямар нэг шинэ апп болон хаяг, нууц үг шаардахгүй
• Шинээр гарсан кинонууд Apple TV дээр гарах ба нийт сан нь 100,000+ орчим бөгөөд 4k HDR хүртэл бүх формат дэмжинэ


Хийгдсэн засвар үйлчилгээ

• Apple News+ апп дээр өөрийнхөө дагаж буй дижитал сэтгүүлийн дэлгэрэнгүй үзэж болно.
• Apple Music апп танд сонсдог жанр болон уран бүтээлч мөн таны сонсох дуртай дуутай адил дууш санал болгодог болсон
• Apple TV Remote апп бичлэг зогсоох болон тоглуулах мөн цэнэглэж байхдаа дууг удирдах үед гардаг алдааг зассан
• Wi-Fi холбоотой үед залгаж байхад гардаг байсан алдааг зассан
• Машинд утсаа холбох үед холбогдсон мэдээллийг харуулах дуу гардаггүй алдааг зассан



Тус шинэчлэлтийг Settings > General > Software Update гэж ороод татаж аваарай.

Tag : #iOS
Уншсан : 1001
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл