Apple : iOS 12.4 системийн шинэчлэлтийг гаргалаа

Tugsjin 2019-07-22 19:42:31

Apple компани iPhone утсанд зориулсан iOS 12 системийн шинэ загвар болон MacOS, WatchOS, tvOS зэрэг компьютер, ухаалаг цаг, ухаалаг тв зэрэг бүтээгдэхүүнд зориулсан системүүдийн шинэчлэлтийг гаргалаа.

Хэдэн сарын турш туршилтаар хэд хэдэн загвар хөгжүүлэгч нарт тараагдаад байсан iOS 12.4 өнөөдрөөс бүх iOS 12 систем суулгах боломжтой хэрэгслүүдэд зориулан гаргаад байна. iOS 12.4 нь өмнөх iOS 12.3.1 загвар дээр гарсан алдаануудыг зассан ба шинээр дараах өөрчлөлтүүдийг өөр дээрээ агуулаад байгаа юм.

Шинэчлэлт сайжруулалт


iPhone дата дамжуулах үйлчилгээ

• Шинээр гарч байгаа тус үйлчилгээ нь ямар нэг холболт ашиглахгүйгээр хуучин iPhone - с шинэ iPhone - луу бүх датаг нь хуулж авах боломжтой үйлдэл шинээр нэмэгдсэн байна. Тус үйлдэл нь системийг нь шинээр нээж байгаа эсвэл системийг нь шинээр суулгасан iPhone загварууд дээр хийх боломжтой гэнэ.


Apple News апп

• My Magazine дотор татаж авсан сэтгүүлүүд online болон offline үед унших үед гарч байсан алдаа засагдсан.
• Apple News+ апп дээр үндсэн дэлгэц дээр сэтгүүл болон бүх мэдээлэл бэлтгэсэн сувгууд мөн сонин зэргийг харуулдаг тохиргоо нэмэгдсэн.
• Татаж авсан сэтгүүлээ History > Clear > Clear All дээр дараад устгаж болно.


Бусад засвар үйлчилгээ

• Apple Watch дээр Walkie-Talkie апп дээр аюулгүй байдлын хамгаалалт хийгдэж засагдсан ба тус нэмэлтийг ашигладаг апууд хэвийн ажиллаж эхлэх гэнэ.
• HomePod төхөөрөмж Япон болон Тайван улсад ажиллах боломжтой болсон.


Дээрх шинэчлэлтүүд нэмэгдсэн ба өмнөх загвар дээр гарч байсан алдаануудыг засаж сайжруулж iOS системийн ажиллах чадамжийг нэмэгдүүлсэн аж.


Тус шинэчлэлтийг Settings > General > Software Update гэж ороод татаж аваарай.



Эх сурвалж : Apple.com

Уншсан : 1833

Сэтгэгдэл