Mazaalai Store iPhone 11, 11 Pro, 11 Pro Max худалдаалж байна.

iPhone 11 загварыг 9 сарын 10-нд танилцуулна

Tugsjin 2019-08-29 16:49:03

Apple компани жил бүр iPhone утасны шинэ загварыг намар танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ жил шинэ iPhone загварыг танилцуулах арга хэмжээ албан ёсоор зарлагдаад байна.

Тус арга хэмжээ нь ирэх 9р сарын 10нд буюу Улаанбаатарын цагаар 10 - аас 11 шилжих шөнө Стив жобсийн театрт шөнийн 1 цагт танилцуулах ба "By invitation only" буюу "зөвхөн инноваци" гэсэн нэртэй арга хэмжээ болох гэнэ.

Шинэ загварын iPhone утас танилцуулахаас гадна дагалдаж гарах үйлдлийн системийн шинэ загвар буюу iOS 13 бүх нийтэд тараагдах хугацаа зарлагдах юм. Тодруулбал одоо гарч байгаа шуум мэдээллээр бол iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гэсэн 3 төрлийн загвар гарч магадгүй ба Apple Watch ухаалаг цагны 5 дугаар загварыг танилцуулж магадгүй гэнэ. Түүнчлэн шинэ төрлийн Macbook загвар болон iPad загваруудыг танилцуулж магадгүй аж.

Мөн энэ хавар албан ёсоор танилцуулсан Apple Arcade тоглоомын стрийминг үйлчилгээ болон Apple TV+ кино, тв шоу гэх мэт дижитал контентийн стрийминг төлбөртэй үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл гарах юм.


Манай сайт албан ёсоор болох арга хэмжээг Монгол тайлбартайгаар Facebook-р хүргэх болно.


Эх сурвалж : apple.com

Уншсан : 1310

Сэтгэгдэл