Mazaalai Store iPhone 11, 11 Pro, 11 Pro Max худалдаалж байна.

Танилц энэ бол iPhone 11, 11 Pro, 11 Pro Max загварууд

Tugsjin 2019-09-11 00:41:44

Apple компани уламжлалт ёсоор iPhone утасны шинэ загварыг намар танилцуулдаг билээ. Улаанбаатарын цагаар 9 сарын 10-11 шилжих шөнийн 1 цагт албан ёсоор шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ эхэлсэн юм. Уг арга хэмжээнд Apple дагалдах үйлчилгээ буюу төлбөр төлснөөр багц худалдаж авах дижитал контент болох тоглоомын Apple Arcade болон Кино болон ТВ цуврал үзэх Apple TV+ зэрэг үйлчилгээ болон шинээр iPad загвар мөн Apple Watch дараагийн үеийн загвар болон цоо шинэ iPhone загварууд танилцуулсан юм.

Шинээр гарсан iPhone загварууд нь iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гэсэн нэртэйгээр танилцуулсан ба худалдаалах үнэ iPhone 11 699$ - ээс iPhone 11 Pro $999 - ээс мөн iPhone 11 Pro Max 1099$ үнээс эхэлж байгаа юм. Онцолбол шинэчилсэн маш мэдрэмтгий өргөн өнцөг бүхий камерууд болон шинэ төрлийн өнгийн сонголтууд мөн түүнчлэн A13 Bionic хүчирхэг чипийг тус загварууд өөртөө агуулсан юм.

Дээрх загварууд өмнө жил танилцуулсан iPhone XS, iPhone XS Max болон iPhone XR загваруудтай адилхан хэмжээтэй гарсан ерөнхий гадаад үзэмжээс камерууд өөрчлөлтөд орсон.

iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max загварууд гурван төрлийн камертай болсон энэ жилийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний хамгийн онцлох үйл явдал нь болсон. Түүнчлэн Face ID унших хурд эрс хурдан болсон бөгөөд хормын дотор таны нүүрийг таних боломжтой болсон ба энэ үйлдлийг хүчирхэг A13 Bionic чид гүйцэтгэж чадах гэнэ.

Тус чипийн хамгийн онцлох шалтгаан нь батарей хэмнэх чадамжтай болсон ба хэрэглэгч утсаа ашиглаж байхад шаардлага байхгүй хэсгүүдээ ажиллуулахгүй байж чадах ба хэрэв шаардлагатай тохиолдолд үндсэн чадамжаа 20% нэмэгдүүлж илүү хурдан ажиллаж чадах гэнэ. Мөн цэнэглэгч нь Type-C оролттой болж өгсөн нь онцлох шинэчлэлт бөгөөд ижил төрлийн type-c хүлээн авах adapter залгах боломжтой ба ямар нэг хөрвүүлэгчгүй шинэ Macbook загварууд дээр холбох боломжтой болсон.

Хамгийн онцлог нь камерууд iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max загваруудын гол онцлог нь камер байлаа. Apple компанийн анх удаа өргөн линз болон telephoto авах линз мөн илүү өргөн линз гэсэн хосолсон мэдрэгчтэй камерууд суурилуулж байгаа энэ юм.

Түүнчлэн урд камер нь 12-megapixel нягтаршилай болж байгаа ба арын үндсэн камер нь 13-megapixel илүү өргөн линз нь 12-megapixel болон telephoto зураг дарах мэдрэгчүүд суурилуулсан юм. Apple компанийн ухаалаг утсууд камертаа сайжруулалт хийснээр бусад компанийн утсуудаас өргөн зураг байгалийн зураг болон харанхуй орчинд зураг дарах гэх мэт бүх үйлдлүүдийг сайн хийх бүрэн чадамжтай болсон гэж Apple компани итгэлтэй байгаа юм.


Тодруулбал зургийг мэдрэх болон орчин мэдрэх мөн зургийн өнгөнд илүү тод хурц хэлбэр нэмэх HDR нэмэлт нь хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг болсон бөгөөд хиймэл оюун ухааны тусламжтай зураг дээрх мэдрэх чадамж нь эрс сайжирсан ба шөнө гэрэлтүүлэг муутай үед тод зургийг тод сайн дарах боломжтой болсон юм.

Камер дээр нэмэгдсэн бас нэг сонирхолтой нэмэлт нь урд камер дүрсийг удаашралтай хийх ба үүнийг Apple компани "slofie" гэж нэрлээд байгаа юм. Энэ нь магадгүй их трэнд болох ба залуус их сонирхож магадгүй нэмэлт юм.

iPhone 11 Pro болон Pro Max түлхүүр үзүүлэлт

• 5.8 болон 6.5 инч бүхий OLED дэлгэц (нэг инчид агуулагдах пиксел 458 "458 ppi")
• Super Retina XDR дэлгэц HDR10 болон Dolby Vision, Dolby Atmos формат дэмжинэ
• Gold, Space Gray, Silver, Midnight Green гэсэн өнгүүдтэй
• 64GB, 256GB, 512GB багтаамжийн сонголттой
• 3 камер нь 4x хүртэл optical zoom хийнэ: Wide, ultra-wide, telephoto линзүүд
• Night mode дэмжинэ
• Deep Fusion технологийн тусламжтай хиймэл оюун ухааны тусламжтай зургийг илүү тод гаргаж чадна. Удахгүй нэмэгдэх нэмэлт
• Өмнөх iPhone загваруудаас iPhone 11 Pro загвар 4 цагаар илүү харин iPhone Pro Max загвар нь 5 цагаар илүү батарей бариж чадна.
• Face ID илүү хурдан уншина
• Wi-Fi 6 дэмжих ба одоогоор 5G дэмжихгүй
• Урд болон ард камер хоёулаа 4k бичлэг хийх чадамжтай
• Protrait lighting эффект дээр шинээр "Monochrome" эффект нэмэгдсэн
• iOS 13 систем суулгах боломжтой
• Fast charging цэнэглэгч дагалдана
• iPhone 11 Pro 999$ үнээр эхэлж худалдаанд гарна
• iPhone 11 Pro Max 1,099$ 
үнээр эхэлж худалдаанд гарна


iPhone 11 түлхүүр үзүүлэлт


• 6 төрлийн өнгө : Хар, Шар, Яагаан, Ногоон болон Product RED тусгай загвар мөн цагаан
• A13 Bionic чип
• 64GB, 128GB, 512GB багтаамж
• iPhone XR загвараас 1 цаг гаруй илүү хугацаанд цэнэгээ барина
• Face ID илүү хурдан уншина
• Wi-Fi 6 дэмжих ба одоогоор 5G дэмжихгүй
• Хос камерын систем буюу 12-megapixel камер болон линз : wide болон ultra-wide линзүүд
• Night mode дэмжинэ
• Protrai lighting эффект дээр шинээр "Monochrome" эффект нэмэгдсэн
• iOS 13 систем суулгах боломжтой
• Урд болон ард камер хоёулаа 4k бичлэг хийх чадамжтай
• 699$ 
үнээр эхэлж худалдаанд гарна


Дээрх шинэ загварууд урьдчилсан захиалга нь 9 сарын 13 буюу энэ баасан гаригт эхлэх ба 9 сарын 20-оос албан ёсоор худалдаанд гарах юм. Apple.com болон Apple-ийн дэлгүүрүүдээр худалдаалах болно. Үндсэн арга хэмжээнд дээрх бүтээгдэхүүний онцолсон хэсгүүд дээрх бөгөөд бид шинээр гарсан мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.



Танилцуулга бичлэг iPhone 11 Pro



Танилцуулах бичлэг iPhone 11





Уншсан : 32955

Сэтгэгдэл