iPhone 11 "Night mode" бодит амьдрал дээр туршигдлаа

Tugsjin 2019-09-15 06:38:22

Apple компани iPhone 11 болон iPhone 11 Pro загваруудад нэмсэн өөрчлөлтүүдээс хамгийн онцлог нь 'Night Mode' буюу гэрэлтүүлэг багатай орчинд зураг дарах боломж юм.

Өмнөх iPhone загварууд гэрэлтүүлэг багатай орчинд гэрэл зураг дарах нь төдийлөн сайн байгаагүй бол тус хоёр загвар дээр онцгойлон анхаарч энэхүү нэмэлтийг гаргасан гэнэ.

Тодруулбал 9to5mac сайт iPhone 11 Pro загварыг iPhone X загвартай харьцуулж авсан гэрэл зургийг Twitter - ээс оруулсан мэдээлэл оруулсан ба шинэ загваруудын 'Night Mode' ямар хэмжээнд бодит байгааг зургаас харахад ойлгомжтой байгаа юм.


Түүнчлэн 'Night Mode' нь A13 Bionic хүчирхэг процессорын тусламжтайгаар гэрэлтүүлэг багатай үед илүү мэдрэмтгий зургийг боловсруулж байгаа энэхүү боломжийн гол давуу тал болоод байгаа.

Мөн гэрэлтүүлэг багатай орчинд хамгийн сайн зураг дардаг ухаалаг утас нь Google Pixel байсан бол энэхүү байранд iPhone утас орж ирж байгаа нь сүүлийн үеийн ухаалаг утасны өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байгаа талаар эх сурвалжууд мэдээлэлж байгаа юм. Шинэ iPhone загваруудын урьдчилсан захиалга албан ёсоор өнгөрсөн баасан гаригт эхлээд байна.



Эх сурвалж : 9to5mac

Tag : #iPhone
Уншсан : 7141

Сэтгэгдэл