Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

Apple : iOS 13.1 системийн шинэчлэлтийг гаргалаа

Tugsjin 2019-09-24 18:16:28

Саяхан хэрэглэгч нарт албан ёсоор тараагдаад байсан iOS 13 мобайл системийн шинэ загвар болох 13.1 шинэчлэлтийг Apple компани албан ёсоор гаргаад байна.

Шинээр гарсан iOS 13.1 системийн шинэчлэлт нь iOS 13 дээр гарч байсан маш олон тооны системийн доголдлыг засаж сайжруулсан байна.


iOS 13.1 дээр хийгдсэн сайжруулалтууд

  • Find My апп дээр Me буюу өөрийнхөө байршил олох хэсэг нэмэгдсэн
  • iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max дээрх алдаанууд засагдсан
  • Mail апп татсан email тоо болон хүлээн авах хүн мөн мэдэгдэл, гарчигтай холбоотой алдаа засагдсан.
  • Memoji Message апп дээр нүүрний хөдөлгөөнтэй хоблоотой алдаа засагдсан
  • Remiders апп iCloud жагсаалт хуваалцах үед гардаг алдааг засагдсан
  • Notes апптай холбоотой алдаа засагдсан
  • Calendar апп төрсөн өдрийн сануулга олон гаргаад байсан алдаа засагдсан
  • Files апп өөр апптай харилцах үед гардаг алдаа засагдсан
  • Camera апп Lock screen дээр эргүүлж болохгүй байсан алдаа засагдсан
  • Homescreen дээр хоосон апп гарах эсвэл сонгосон апп өөр апп сонгогдоод байсан алдааг засагдсан
  • Light, Dark горим солих үед зураг солигдохгүй байсан алдааг засагдсан
  • Apple ID нэвтэрч болохгүй байсан алдааг засагдсан
  • Нэмэлт keyboard-уудтай байсан алдаа засагдсан
  • Carplay апптай холбоотой алдаанууд засагдсан


гэх мэт дээрх маш олон тооны алдаа засагдсан бөгөөд iOS 13 суулгасан бол iOS 13.1 update хийх илүү үр дүнтэй мөн систем илүү хурдан бас алдаагүй ажиллах болно.

Мөн түүнчлэн ихэнх аппууд iOS 13 дээр зориулж шинэчлэлтүүд хийж байгаа бөгөөд тус шинэчлэлтүүдийг нь зайлшгүй хийх хэрэгтэй байдаг.

Зарим апп дээр гараад байгаа доголдлыг тухайн аппын хөгжүүлэгч талаас засах болно. iOS 13.1 суулгах бол Settings > General > Software Update гэж ороод хийгээрэй.



эх сурвалж : Apple.com

Tag : #Apple #iOS
Уншсан : 1475
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл