iOS 9.3 нэмэгдсэн шинэчлэлт таныг сайн нойрсоход тусална

Tugsjin 2016-01-13 08:33:50

Гараад удаагүй байгаа Apple - ын iOS 9.3 загвар дээр хийсэн шинэчлэлтүүд цахим ертөнцөөр бичигдээд эхэллээ. Хэд хэдэн туршилт явсаны дараа хэрэглэгч ашиглах боломжтой " public release " гарах үед шинээр нэмэгдсэн шинэчлэлтүүд бүгд багтах юм.

Хамгийн их сонирхол татаж байгаа шинэчлэлт нь " Night Shift " гэсэн шинэчлэлт юм. Night Shift нь цагаас хамаарч автоматаар дэлгэцний өнгийг нүдэнд ээлтэй болгон хувиргаж таныг сайн бөх нойртой унтаж амрахад тус болно. 

Ерөнхийдөө бол таны байгаа байршил тасалгаанаас хамаарч утасны одоо байгаа цагаас харгалзаад орой нар жаргах үеэр дэлгэцний гэрлийн хөх туяаг бууруулж дэлгэцийг гэрлийн зурвастай " warm " хэсэгт шилжүүлэх үүрэгтэй гэнэ.

Таны утасны дэлгэцнээс ялгардаг хөх гэрэл нь хүний бие  дэх мелатонин дааврын ялгарлыг сааруулдаг юм. Тус даавар хүний тархинд " унтах цаг болсон " гэсэн дохиог өгч унтуулах нөлөө үзүүлдэг ажээ.

Сүүлийн үед хүмүүс дэлгэц хэт ширтсэнээс болоод нойргүйдэлд орж улмаар ядаргаанд ордог.


Энэ гэхдээ шинэ технологи биш өмнө огт байгаагүй биш бөгөөд f.lux гэсэн технологи тусламжтай яг та iOS 9.3 дээр гарч ирэх шинэчлэлтийг авч чадах юм.
https://justgetflux.com/ сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. iOS 9.3 дээр нэмэгдэх системийн шинэчлэлт илүү боломж өндөртэй байх нь тодорхой.

Уншсан : 13070

Сэтгэгдэл