Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone түгжээтэй үед ирсэн мессеж харагдахгүй болгох заавар

Tugsjin 2016-01-20 01:50:13

iOS систем дээр танд шинээр ирсэн iMessage , SMS болон цахим шуудан түгжээ байгаа утас дээр ирэх үед дэлгэц дээр шууд харуулдаг.

Тэгвэл та хүсвэл танд шинээр ирсэн мессеж цахим шуудан зэргийг утас түгжээтэй үед шууд харуулахгүй гагцхүү өөрөө утсаа нээж түүнчлэн утас нууц үг " passcode " байвал нууц үгээ хийж орохоор тохируулж болдог байна.


Тус тохиргоог асаахийн тулд


Алхам 1 : Settings > Notification > Messages гэж ороод хамгийн доошоо гүйлгэ

Алхам 2 : Дэлгэц дээр Messages options гэдгийн доор Show Previews гэж байгаа тэрийг OFF болгох хэрэгтэй
/ Хэрэв та мэйлийг мөн үүнтэй адил унтраах бол Settings > Notification > Mail өөрийн хэрэглэдэг мэйл үйлчилгээг сонгоод Show Previews OFF болгоорой/
 

Одоо танд ирсэн мессеж болон цахим шуудангууд шууд харагдахгүй жишээлбэл : Хэн нэгэн тань руу сайнуу гээд мессеж бичсэн бол сайн уу гэдэг текст харагдахгүй зөвхөн илгээсэн хүний нэр л харагдах болно.


 

Уншсан : 89417
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл