Дэлхий дээр Apple - ын нэг тэрбум төхөөрөмж ажиллаж байна.

Tugsjin 2016-01-27 19:07:28

Өчигдөр хийсэн улирлын тайлан дээрээ Apple компанийн CEO Tim Cook дэлхий дээр нэг тэрбум гаруй apple төхөөрөмж идэвхтэй ашиглагдаж байгааг хэллээ. Үүнд iPhone , iPad , Mac , iPod , Apple Watch зэрэг бүх бүтээгдэхүүнүүд байгаа юм.

Тэрээр хэлэхдээ " Өмнөх улиралд манай бизнесийн өсөлт дэвшил шинэ хэмжээнд хүрч , идэвхтэй ашиглагдаж байгаа төхөөрөмжүүдийн тоо нэг тэрбумыг давлаа " хэмээн хэлсэн юм.

Дээрх тоон баримтыг Apple компан анх удаагаа нийтэд ил зарлаад байгаа гэнэ.

Өнгөрсөн улирал Apple компани шинэжээчдийн тооцоолж байсан тоо баримттай тэнцүүхэн хэмжээний үр дүнтэй ажилласныг энэ үерээ дурдсан юм. Харин iPhone бүтээгдэхүүний борлуулалт тооцоолж байснаас багахан хэмжээгээр дутсан байна. Apple компани 74.8 сая  iPhone борлуусан бөгөөд тооцоолж байсан хэмжээ 75.5 сая байснаас гадна 0.4% л зөрсөн байгаа юм. 

Сэтгэгдэл