.
iPhone 5se утасны гаднах биетийн ерөнхий загвар зураг 9to5Mac сайтад тавигдаж багагүй шуугиан дагуулж байна. Энэхүү зургаас харвал үндсэн гаднах харагдах байдал ерөнхий iPhone 5s - тэй ижил боловч Sleep/Wake товчлуур хажуу талдаа байрласан байгаа юм.
Шинжээчид энэ зураг цацагдахаас өмнө iPhone 6 болон түүнтэй ижил булан дугуйрсан (зууван) загвартай байж магадгүй гэж таамаглаж байсан. Доорх үндсэн загварын зураг дээрээс хархад гаднах харагдах байдал iPhone 5s - ээс огт өөрчлөлт байхгүй зөвхөн Sleep/Wake товчлуур хажуу талдаа байрласан байх аж.
9to5mac сайтын үзэж буйгаар iPhone 5se утас илүү хурдан A9 процессор болон М9 мэдрэгч чип , Siri байнгын асаалттай горим " Тус горим зөвхөн iPhone 6s , Plus болон түүнээс дээш загвар дээр ажилладаг " , 8MP камер , 1.2 GB Рам , 1624mAh батарей түүнчлэн NFS технологи , Live Photos суурилагдах гэнэ.
Эх сурвалжууд таамаглаж байгаагаар Apple шинээр сайжруулж гаргах iPhone 5se загварыг 3 сарын 15 өдөр танилцуулж магадгүй
Сэтгэгдэл