iPhone Notes дээр таны мэддэггүй үйлдлүүд

Tugsjin 2016-03-04 07:23:34

.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

iPhone Notes буюу тэмдэглэл дээр та зөвхөн тэмдэглэл л хөтөлдөг үү тэгвэл iOS 9 систем гарч ирснээр Notes апп дээр тэмдэглэл хийгээд ч зогсохгүй өөр олон төрлийн таны өдөр тутмын хэрэглээнд хэрэг болох үйлдлүүд хийж болдог. Түүнчлэн iOS 9.3 дээр Notes апп дээр хэрэгтэй тэмдэглэлээ цоожлох хүртэл боломжтой болсон. Тун удахгүй iOS 9.3  систем бидний төхөөрөмж дээр татаад суулгахаар цацагдах болно. Ингээд Notes апп дээр таны мэдэхгүй сонирхолтой үйлдлүүдийг сонирхон уу
 

Алхам 1 : Notes апп дээр ороод шинээр тэмдэглэл хийх дээр дарж орно уу
Нэмэх тэмдэг дээр дараад шинээр тэмдэглэл нэмэх сонголтууд гарч ирнэ. Эсвэл та энгийн тэмдэглэл бичих бол шууд бичиж бас болно шүү. Нэмэх тэмдэг дээр дарсны дараа доорх 4 сонголт дэлгэц дээр харагдаж байна. Эдгээр сонголтууд тус тусын гэсэн үүрэгтэй

1. Ажил үүргийн жагсаалт " To Do List " хийж болно

Та 1 - р хэсгийн тусламжтай өөрийн ойр зуурын хийх ажил тухайн өдөрт заавал дуусгах ёстой ажлаа жагсаалтаар нэмж эсвэл дуусгасан хийсэн зүйлээ бөглөх зэргээр өөрт хэрэгтэй байдлаар ашиглахад маш их хэрэг болно. Дэлгүүр гарч юм цуглуулах үед To Do List хэрэг ихээхэн гардаг :)

2. Зөвхөн тэмдэглэл биш толгой гарчигтай тэмдэглэл хөтлөх боломжтой

Ганцхан тэмдэглэл бичээд зогсохгүй та өдрийн тэмдэглэл гарчигтай нийтлэл эсвэл блог зэргийг Notes апп дээр хөтөлж болдог юм. Ингэхийн тулд дэлгэц дээр гарах сонголтоос 2-р хэсгийг сонгоод толгой гарчигтай тэмдэглэл эсвэл жагсаалт үүсгэж болно.

 

3. Тэмдэглэл дээрээ зураг нэмж бас болдог

Та 3 - р хэсгийн тусламжтай өөрийнхөө үүсгэсэн тэмдэглэл дээр зураг нэмэх эсвэл зураг дарж оруулах болно. Ялангуяа нэн яаралтай юм тэмдэглэх шаардлага гарвал зургийг нь дараад Notes дээрээ хадгалах давуу талтай. Зөвхөн зураг үүсгээд ч зогсохгүй тухайн зураг дээр тэмдэглэж зурж бас болно. Өөрийнхөө төхөөрөмжийн зургийн сангаас авах эсвэл шинээр зураг дарах мөн бичлэг хийх гэсэн 2 сонголттой байгаа

4. Зураг зурж тэмдэглэл хийж болно.

Та 4 - р хэсэг дээр нарийн үзэг тодруулагч гэх мэт төрөл бүрийн үзэг харандаагаар зурагт тэмдэглэгээ хийж хадгалж гараараа зурж оруулж бас болдог түүнчлэн өнгө бүрээр ялгаж өнгийн харандаа үзгээр зурж мөн болно. Мөн өөрийн төхөөрөмжийн зургийн сангаас зураг оруулах эсвэл зураг дарж оруулж сонгосон зураг дээр үзэг эсвэл харандаагаар тэмдэглэл хийж болно.

 

Эдгээр аргуудын тусламжтай та утасныхаа Notes - г илүү бүтээлч үр дүнтэй ашиглах чадвартай болж байгаа юм. Түүнчлэн өөрийнхөө төхөөрөмж дээр iCloud хаягаа оруулсан бол Notes дээр тэмдэглэсэн аливаа нэг тэмдэглэлүүд таны хаяг дээр хадгалагдаж байдаг. Тиймээс компьютер дээр www.icloud.com гэж орж үзэх эсвэл өөр төхөөрөмж дээр icloud хаягаа оруулсан бол таны тэмдэглэлүүд Notes дээр нэмэгдэх болно.

 


 

 

Tag : #Зөвлөгөө Уншсан : 82639
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл