Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone дээр дата сүлжээг бусад төхөөрөмж дээр цацах зөвлөгөө

Tugsjin 2016-03-05 07:43:19

.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

iPhone дээр Дата сүлжээ буюу 3g эсвэл 4g ашиглаж байх үед тухайн интернэт сүлжээг өөр төхөөрөмж дээр цацах түгээх шаардлага багагүй гардаг. Бид энэ удаагийн зөвлөгөөнд iPhone дээр ямар нэг нэмэлт апп эсвэл програм ашиглахгүй өөрийн утсаас дата сүлжээг аливаа нэг вайфай сүлжээ хүлээн авагч утас таблет компьютер зэрэг дээр цацах талаар хүргэж байна.

Жич : энэхүү заавар нь iOS 9 ба түүнээс дээш бүх загвар дээр тааруулсан

 

Алхам 1 : Settings апп дээр дарж ороорой Тэгээд Cellular - г сонгож ороод Cellular Data Network дээр дарж орно уу

 

 

Алхам 2 : Хамгийн доошоо гүйлгээд Personal Hotspot дээр байрлах Username дээр дурын нэрээ оруулж өгнө. Одоо зүүн дээд буланд байрлах Cellular дээр дараад Дахин Personal Hotspot гэж орно уу. Personal Hotspot - г асаах хэрэгтэй

 

 

Алхам 3 : Хэрэв та нууц үгээ өөрчлөх хэрэгтэй бол Password дээр дарж ороод интернэт цацаж байгаа сүлжээний нууц үгийг оруулж болно. Нууц үг оруулахдаа нийт агуулагдах тэмдэгт 8 - аас их байх ёстой ба нууц үгээ өөрчилж дуусаад " Done " дээр дарна уу. Одоо та энэхүү вайфайд холбогдох төхөөрөмж дээр Вайфай сүлжээ хайлгах үед таны утасны нэрээр харагдах болно. Та өөрийн хийж тохируулсан нууц үгээ хийгээд iPhone - с цацсан вайфай сүлжээнд холбогдож байгаа юм.

 

Таны цацсан вайфай сүлжээнд төхөөрөмж холбогдсон нөхцөлд утасны дэлгэц дээр цэнхэр дотор хэдэн төхөөрөмж яг одоо холбогдсон байгааг харуулдаг.

Tag : #Зөвлөгөө Уншсан : 47809
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл