iPhone дээр Apple ID нууцлалыг сайжруулах заавар

thumbnail
Түгээсэн
1657 Уншсан

Сүүлийн үеийн технологийн компаниуд хэрэглэгчийн аюулгүй байдлыг илүү сайжруулсан технологиуд нэвтрүүлээд байгаа. Үүнтэй ижлээр Apple компани өнгөрсөн жилээс эхлүүлж 2 step-verification буюу 2 дугаар шатны баталгаажуулалтыг Apple ID үйлчилгээнд нэвтрүүлсэн байгаа. Тус үйлчилгээ нь жишээлбэл хэрэв таны Apple ID нууц үг өөр хүнд байх юм бол таны Apple ID нууц үгийг ашиглаад өөр нэг төхөөрөмжөөс нэвтрэх боломжийг хязгаарлах бөгөөд зөвхөн хэрэглэгчийн анх тохируулж оруулсан утасны дугаар дээр өөр танигдаагүй төхөөрөмжөөс орох гэж байгаа гэсэн мэдээлэл дамжуулаад мөн хэрэв хэрэглэгч өөрөө орж байгаа тохиолдолд 6 оронтой код явуулдаг юм. Энэ үйлчилгээ Apple ID - ны баталгаажуулалтыг илүү сайжруулж ямар нэг байдлаар өөр төхөөрөмжөөс орох үед заавал нэмэлтээр баталгаажуулах шаардлагатай болж байгаа юм.

 

 

Хэрхэн 2-р шатны баталгаажуулалтыг асаах вэ ?

Алхам 1 : Settings > Two-Factor Authentication > On

Алхам 2 : Дугаараа оруулаад текст мессэжээр баталгаажуулах код авах эсвэл дуудлагаар авах гэдгийг сонгоорой. Намайг сонгох үед текст мессэж ирэхгүй удаад байсан болохоор би утсаар залгах гэдгийг нь сонгосон.

Алхам 3 : Текст эсвэл Утсаар залгаж оруулсан 6 оронтой кодыг оруулаад хэсэг хугацааны дараа идэвхжих болно. Тэгээд Settings > Apple ID > Password & Security > Two-Factor Authentication > ON болсон байна.

 

Бүх юм асуудалгүй болсны дараагаар өөр утас эсвэл компьютер веб хөтөч дээр icloud.com дамжуулж орох үед дараах анхааруулга гарна. Хэрэв зөвшөөрөх дээр дарвал хуулж оруулах боломжтой 6 оронтой код харагдах ба тэр кодыг хуулж оруулах юм бол амжилттай нэвтрэх болно.

 

Холбоотой мэдээлэл