Apple : Airpods чихэвч худалдаанд гараад дууссан байна

thumbnail
Түгээсэн
16409 Уншсан

Apple компани Airpods чихэвчээ энэ сард албан ёсоор худалдаанд гаргасан. Airpods худалдаанд гарсны дараагаар маш их эрэлттэй байсан бөгөөд Apple - н бүх албан ёсны дэлгүүрүүдээр худалдаалж байсан. Тэгвэл тухайн шинэ бүтээгдэхүүн маань одоогоор Apple - ын ямар ч албан ёсны дэлгүүр дээр худалдаанд гараад дуусаад байгаа юм. Шинэ жилийн өмнөхөн худалдаанд гарсан болохоор захиалгууд маш хурдан хугацаанд дууссан ба хамгийн шинэлэг мөн жижиг хэмжээний бүтээгдэхүүн болохоор бэлгэд хамгийн зөв зохицсон явдал болжээ. Одоогоор та тус бүтээгдэхүүнийг Apple - ын дэлгүүр дээрээс худалдан авах боломжгүй байгаа бөгөөд хэзээ хэдийд дахин худалдаанд гарах талаар албан ёсны мэдээлэл болон таамаг тархаагүй.

Гэхдээ маш хурдан хугацаанд зарагдаж дууссан бүтээгдэхүүн ирэх жилийн эхээр эргээд хэвийн худалдаанд гарах нь тодорхой.

 

 

Эх сурвалж : airpods.isinstock.com

Холбоотой мэдээлэл