Алдсан iPhone - г Lost Mode хийх заавар

thumbnail
Түгээсэн
287682 Уншсан

Ихэнхи хэрэглэгч нар утсаа алдсан үед яах ёстойгоо тэр болгон сайн мэддэгүй. iPhone дээрэ өөрийнхөө Apple ID - гаа iCloud дээр оруулж тохируулсан утас эргээд олох боломжтой. Олон хүн энэ талаар асуусан тул энэхүү нийтлэлийг бичихээр боллоо. Бас нэмж хэлхэд Passcode-гүй алдсан Passcode-той алдсан iPhone - г бодвол олдох магадлал илүү өндөртэй байдаг юм.

Ингээд зааварлуугаа орий iPhone - г алдсаны дараа Lost mode хийхийн тулд дараах тохиргоонууд өмнө хийсэн байх шаардлагатай
/ энэхүү нийтлэл нь алдахын өмнө сэргийлж оруулж сурхад илүү тус дөхөм болох үүрэгтэй /
 

Та утсандаа дараах тохиргоог асаалттай байлгаарай

Settings -> iCloud -> Find My iPhone -> ON болгоорой
 

Хэрэв таны яг одоогоор алдсан байгаа утас энэхүү тохиргоо асаалттай биш мөн дээрээс нь iCloud дээр нь та өөрийнхөө Apple ID - г оруулаагүй байсан бол Та энэ нийтлэлийн тусламжтай утсаа олох огт боломжгүй гэсэн үг юм шүү.

Жич энэхүү заавар passcode -  той алдсан утас дээр хийх нь илүү үр дүнтэй. Хэрэв та утсаа Passcode - гүй байхад нь адсан бол Lost Mode хийхээ түр азнаарай. " Passcode - гүй iPhone алдвал олох боломж илүү өндөр " энэ нийтлэлийг уншаарай






Алхам 1 : Таны утас Find My iPhone "ON" байхдаа алдсан бол ямар нэгэн Компьютер дээр www.icloud.com гэж ороорой. Орчоод голд байрлах бөглөх хэсэг дээр өөрийнхөө Apple ID - г нууц үгтэй нь оруулаад Enter дарах эсвэл нэвтрэх сум дээр дарна уу
/ Жич: iPhone дээр www.icloud.com - луу Safari -гаар орж болдогүй бөгөөд та шалгах гэж байгаа iPhone дээр Аppstore дээрээс Find My iPhone аппыг татаад татаж дуусахаар нь өөрийнхөө Apple iD -гаар ороод нэвтэрч болно. /

Алхам 2 : iCloud - луу нэвтэрч орчоод дэлгэц дээр харагдах сонголтуудаас ' Find My iPhone ' - г сонгоорой
 

Алхам 3 : Голд байрлах All Devices дээр дарах ёстой дэлгэц дээр Location гэж луужин хайх болно. Энэ юу гэхээр таны утас Location service нь асаалттай онлайн нэг ёсондоо ямар нэг вайфай 3жи сүлжээнд холбогдсон идэвхтэй горимд байвал байршилийг нь тогтоох гээд ажиллаж байгаа хэрэг юм.



Алхам 4 : All Devices товч дээр дарсаны дараагаар таны Apple iD - д бүртгэлтэй төхөөрөмжүүд харагдах болно. Эндээс өөрийнхөө алдсан утсаа сонгоорой
/ Хэрэв ямар ч төхөөрөмж байхгүй бол таны алдсан утсаа өөрийнхөө iD дээр бүртгүүлээгүй гэсэн үг тэгэхээр энэ нийтлэл танд тус болохоос нэгэнт оройтсон /


Алхам 5  (Нэмэлт) : Алхам 3 дээр дурдсан шиг луужин хайж явахдаа Offline гэж гарч байвал санаа бүү зов энэ бол таны утас одоогоор унтраастай эсвэл интернэт сүлжээнд холбогдоогүй гэсэн үг Алхам 4 дээр заасан шиг All Devices дээр дараад өөрийнхөө алдсан утсаа сонгох хэрэгтэй



Алхам 6 : Дэлгэц дээр таны утас дээр хийх боломжтой үйлдэлүүд харагдах бөгөөд Тэр дундаас Lost Mode дарах ёстой.
 

Алхам 7 : Lost Mode дээр дарахаар танд Passcode хий гэж шаардаж байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр та утсаа өөрөө олсон үед яг одоо оруулж тохируулсан Passcode -оо оруулахаар таны утас буцаад олсон горимлуу шилжин гэсэн үг. Нэг ёсондоо таны одоо оруулсан Passcode Apple -н серверт утастайгаа хамтаар хадгалагдах бөгөөд таныг энэ Passcode -оо хийхээр автоматаар Lost Mode нь арилах болно. Өөр хүн таачих эрсдэлтэй болохоор амархан биш өөрөө мартчихгүй Passcode хийгээрэй



Алхам 8 : Passcode - оо хийж дуусаад холбоо барих утас оруулах хэсэг ёстой. Таны утсыг олсон хэн нэгэн этгээд ашиглах үед таны утасны дугаар дэлгэц дээр харагдана гэсэн үг.

Алхам 9 : Утас ашиглах гэж оролдсон эсвэл олсон хүнд харуулах текст энэ бол чухал хэсэг шүү. Үнэхээр олохыг хүссэн хэрэгтэй байвал ёстой зовлон жаргалаа бичих хэсэг шүү  :)  
Мэдээж утсаа алдсан юм чинь шан харамжийг нь дутаахгүй юму шагналтай гэх нь зөв. Түүнээс биш миний утсыг олоод ир хулгайчаа гэх жишээний юм бичвэл " май " гээд хүн бариад ирэх нь юу л бол сайн бодоорой

Алхам 10 : Бүх бөглөх хэсэгүүд бэлэн болсон бол утас чинь Lost Mode горимд шилжсэн гэсэн үг одоо хэн нэг хүн олоод ярихыг хүлээх үлдсэн гэсэн үг


 

Түгээмэл асуугддаг асуултууд :

Асуулт : Би утсаа lost mode хийсэн надаас өөр хүн ашиглаж чадах уу ?
Хариулт : Тухайн утас lost mode хийгдсэн цагаас олсон ямар нэг хүн ашиглах гээд интернэтэд холбогдох үед автоматаар lost mode - луу шилжээд сүүлд тэмдэглэсэн байрлалаа өөр лүү чинь майлээр мөн www.icloud.com дээр Find My iPhone дээр харуулах болно.

Асуулт : Компьютер дээр уншуулаад болиулдаг гэж сонссон энэ үнэн үү ?
Хариулт : Тэгэх ямар ч боломжгүй уншуулсан ч гэсэн өөрийн чинь илгээсэн алдсан гэсэн текст дугаар 2 заавал харагдах болно.

Асуулт : Утсаа олчихвол би юу хийх ёстой вэ ?
Хариулт :  Алхам 7 дээр бичсэнээр passcode хийхээр lost mode арилах болно.

Асуулт : Олдох хэр магадлалтай вэ ?
Хариулт : Одоо байгаа хамгийн өндөр магадлалтай арга Үзмэрчээс л илүү дээр ;)



 

Маш олон хэрэглэгч энэ талаар мэддэгүй болохоор уншаад Share хийвэл магадгүй нэг хүнд ч гэсэн тус дэм болж байгаа хэрэг болно. Бид бүхэн тэр болгон яг хэрэгтэй хүмүүст нь нийтлэлээ хүргэхийн тулд зоридог болохоор та Фэйсбүүктээ Share хийх үйлдэл нь бусдадаа энэ нийтлэлийг унших боломжийг олгож байгаа юм.

Холбоотой мэдээлэл