Ууртай шувуудын шинэ тоглоом iPhone дээр гарлаа

thumbnail
Түгээсэн
6550 Уншсан

Алдарт ууртай шувууг бүтээгч Rovio студи шинээр нэгэн хөгжилтэй тоглоомыг iPhone , iPad , iPod Touch дээр гарсан байна. Тус тоглоом нь "Angry Birds Blast" хэмээх нэртэй бөгөөд дэлгэц дээр гарах шааруудыг ижил өнгөөр нураах үйлдэлтэй тоглодог аж. Нийтдээ 250 хөгжилтэй үеийг та давах бөгөөд олныг нийлүүлж оноо авах мөн үе бүр 3 од авах боломжтой аж. Түүнчлэн найзуудтайгаа тоглох боломжтойгоос гадна өөрийн оноогоор нийт тоглосон хүмүүсийн жагсаалт дунд орох боломжтой гэнэ. Үүнээс гадна үе давах үедээ нэмэлт зэвсэг ашиглаж түргэн устаж болох ба өдөр бүүр танд зориулсан тусгай даалгавар болон тусгай үеүүд бий. Энэ тоглоом таныг гарцаагүй уйдаахгүй гэж би найдаж байна.

 

Angry Birds Blast тоглоомоо App Store дээрээс үнэгүй татаж аваарай энд дарна уу

Холбоотой мэдээлэл