Анхны Энэтхэгт үйлдвэрлэсэн iPhone худалдаанд гарлаа.

thumbnail
Түгээсэн
2112 Уншсан

Apple компани Энэтхэг улс дахь үйлдвэр дээрээ албан ёсоор iPhone загваруудыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Бид бүхэн iPhone утасны ард "Designed by Apple in California, Assembled in China" гэсэн тэмдэг байдаг талаар мэднэ. Тус тэмдэглэгээ нь үндсэн загварыг АНУд гаргаад БНХАУ-д үйлдвэрлэлтэд оруулсан гэсэн тэмдэг юм. Apple компани 2007 оноос одоог хүртэл Хятадын Foxconn үйлдвэрт iPhone гар утсыг угсруулж эхэлсэн юм. Тэгвэл саяхнаас Winstron компанитай гэрээ байгуулж өөрсдийн шинэ үйлдвэрээ Энэтхэг улсад гаргаж iPhone гар утсыг шинэ зах зээлд хурдан хугацаанд түгээх боломж бололцоо нэмэгдэж байгаа аж.

Мөн үүнтэй зэрэгцээд iPhone бүтээгдэхүүний үнэ нь өмнөхөөс хямд байх бололцоог бүрдүүлж байгаа гэнэ.

Одоогоор iPhone SE загвар зөвхөн үйлдвэрлэлтээс гарсан бөгөөд Энэтхэгийн хамгийн том цахим худалдааны сайт дээр 32 GB iPhone SE загвар 21,999 Энэтхэг руби буюу ойролцоогоор 341 ам.долларын үнэтэй худалдаалж байна. Энэ үнэ нь өмнө худалдаанд гарсан загваруудаас нэн даруй 19% хямд байж чадаж байна. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлэл хийж байгаагаар Apple компани хуучин iPhone загварыг Энэтхэгт худалдаалж магадгүй бөгөөд энэ нь iPhone утасны эрэлт хэрэгцээг улам түгээн дэлгэрүүлэх шийд байж магадгүй гэнэ.


Эх сурвалж : cultofmac

Холбоотой мэдээлэл