Apple хөгжүүлэгч нарт зориулан iOS 9.3 beta - г гаргалаа

thumbnail
Түгээсэн
3454 Уншсан

Apple өнөөдөр хөгжүүлэгч нарт зориулж iOS 9.3 beta - г татаж авахаар байрлуулсан байна. Шинээр гарах гэж байгаа загварууд гарахын өмнө хөгжүүлэгч нарт өөрсдийн аппликэйшн шалгах болон бусад системийн алдааг шалгах боломжтойгоор гардаг юм. Тус загвар нь хэд хэдэн шат дамжлагаар гараад хамгийн сүүлд " public release " болох бүх нийтэд зориулан ямар ч хэрэглэгч хүссэн үедээ Software Update хийхээр гардаг юм.
 

iOS 9.3 Beta загвар 1 сарын 11 нд хөгжүүлэгч нарт гарсан код дугаар " 13E5181d "

Мөн iOS 9.2.1 beta цацагдаад удаж байгаа бөгөөд одоогоор beta 2 буюу 2 дахь туршилтийн загвар дээр явж байна гарсан огноо 1 сарын 4 нд код дугаар " 13D14 "

Асуулт : Би beta - г татаж суулгаж болох уу ?

Хараахан болохгүй учир нь Developer болсон өөрийн Apple ID - гаар бүртгэгдсэн болохоор beta загварыг суулгаж дуусаад танаас өөрийн apple id - г оруулахыг шаарддаг Apple дээр бүх Developer хөгжүүлэгчдийн Apple ID - тэй бүртгэлтэй байдаг.  

Асуулт : Beta загвар хэр хугацаанд байдаг вэ ?


Beta загвар товлосон хугацааны дагуу гарахдаа ойролцоогоор 4-6 хооронд нийт цацагддаг. Хамгийн сүүлд GD " Golden Master " загвар нь гардаг тэгээд public release буюу хэн бүхэн татах юм.



iOS 9.3 beta 1 анхны туршилтын загвар " beta version " гарсан болохоор дараагийн шинэ туршилт загвар " beta version " дээр бид нийтлэл бэлдэх болно.

Туршилтын загвар тул татах хаяг татах линк байхгүй гэдгийг дахин сануулах зүйтэй болов уу

 

Холбоотой мэдээлэл