Apple iCloud - н нууцлалыг илүү сайжруулахаар болжээ

thumbnail
Түгээсэн
11146 Уншсан

Apple компани iCloud дээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлах аргачлалыг илүү сайжруулахаар байгаа талаар WSJ агентлаг мэдэгдсэн байна. Apple - ын хийж байгаа шинэ iCloud - н мэдээлэл контент шифр одоо хэрэглэж байгаа мэдээлэл контент шифрээс илүү нарийн хамгаалалттай байх юм. Хэрэв хэрэглэгч өөрийн нууц үгээ мартсан бол энэхүү үйлдэлд дээр тохируулсан түлхүүр үг Apple огт хийж чадахгүй бөгөөд хэрэглэгч өөрийн хэрэгтэй дата зургуудаа алдах эрсдэлтэй байх гэнэ. Гэсэн хэдий ч Apple компани тайлах түлхүүрийг өөрсдөө хадгалах юм бол хэрэглэгчийн мэдээлэл эвдэгдэх компани ямар нэг байдлаар сэргээх боломж байгаа тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл аюул учрах гэх мэт эрсдэлтэй аж. Одоогоор бол хэрэглэгч нууц үгээ мартсан бол iCloud дээр нууц үгээ сэргээгээд бүх датагаа харж болдог харин энэ сайжруулалт хэрэглээнд нэвтрэх бол зарим нэг хэрэглэгч мэдээллээ сэргээх боломж хязгаарлагдах гэнэ.

Энэ сайжруулалт нь одоо үүсээд байгаа Apple компани болон АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны асуудлаас гаралтай бөгөөд iCloud -  илүү нууцлалтай болгож байгаа гэж шинжээчид дүгнэж байгаа юм.

Дашрамд дурдахад 3 сарын 22 өдөр Apple компани болон АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо холбоотой асуудлаар шүүх хурал эхлэнэ. 

 

Эх сурвалж : WSJ  , iClarified

Холбоотой мэдээлэл