Apple хэрэглэгчдийн iPhone хэрэглэх хамгийн дургуй шалтгааныг шийднэ

thumbnail
Түгээсэн
38754 Уншсан

iPhone хэрэглэгч нарын хамгийн дурамжхан байдаг шалтгааныг Apple шийдэж магадгүй талаар IHS технологи компанийн аналист Кэвин Ванг хятадын сошиал сүлжээнд тарааснаар 9to5Mac сайт уг мэдээллийг нийтэлсэн юм. Тэр шалтгаан нь ердөө энгийн шинээр худалдаанд гарах iPhone 7 загварын эзлэх багтаамжийн хэмжээг 32 GB дээш гэж гаргах төлөвтэй байгаа гэнэ. Ихэнхи томоохон эх сурвалжуудын мэдээлэл хийж байгаагаар iPhone хэрэглэгч бүрийн шинээр гарсан загвараас дурамжхан ханддаг өөрчлөлт нь эзлэх багтаамжийн хэмжээ 16 GB байдаг аж. Нөгөөтэйгүүр 16 GB нь iPhone гар утсыг үзэн ядах нэг шалтгаан гэж хошигнол хүртэл бий болсон гэнэ.

 

16 GB бол хэрэглээнд бол маш бага хэмжээ

16 GB бүтнээрээ хэрэглэгч нар дээр ирдэггүй учир нь систем хэрэглэгч хоёр хамтдаа тэр хэмжээг хуваах ёстой дунджаар 11-12 GB хэрэглэгч дээр оногддог ба үлдсэн нь систем нь суугдаж таардаг. Нэг зураг л гэхэд 1.6 MB ба түүнээс дээш харин бичлэг 720p , 1080p , 4k гэх мэт бичлэгийн чанараас хамаараад секунд бүр өөр өөр хэмжээгээр хадгалагддаг.

Түүнчлэн тоглоом гэхэд 100 MB ба түүнээс дээш бүүр 1.6 GB хүртэл хэмжээ эзэлдэг ерөнхийдөө хэрэглээнд 16 GB арай бага байдаг. Хэдий Dropbox , Google Drive , iCloud гээд нэмэлт үүлэн тооцоолуурт суурилсан үйлчилгээ байдаг боловч 16 GB төдийлөн сайн юм багтаахгүй. Учир нь аппликэйшнууд үүлэн тооцоолуурт суурилсан үйлчилгээнд "Cloud" суулгаж ашиглаж болохгүй зөвхөн тухайн төхөөрөмжийн багтаамж дээр зай эзэлдэг ба Cloud үйлчилгээнд хэрэглэгчийн хувийн контентуудийг байрлуулдаг.

Сонирхуулахад хэрэглэгч Apple - ын дэлгүүр дээр 16 GB - аас 64 GB болгох бол 100$ төлдөг ба хятадын хар захууд дээр 80$ төлөөд 16 GB 128 GB болгож болохоор болсон байгаа.

 

iPhone 7 32 GB гарч магадгүй хэмээн цуурхал гарсны гол шалтгаан

iPhone 7 загвар дээр хосолсон камер "Dual Camera" гарах талаар мэдээлэл ихээр цацагдаж байгаа ийм хэмжээний камертай гарвал өнөө 16 GB маань дороо дүүрчих эрсдэлтэй болохоор энэ удаа Apple хэрэглэгчдийнхээ хүсэл эрмэлзлийг дагаад шинэ загваруудыг 32 GB дээш хэмжээгээр гаргах төлөвтэй байгаа талаар томоохон эх сурвалжууд мэдээлэл хийсэн байна.
 

 

эх сурвалж : businessinsider

Холбоотой мэдээлэл