Apple iPhone дээр нэмэлт баттерей гаргалаа

thumbnail
Түгээсэн
25018 Уншсан

Apple өчигдөр шинээр " Smart Battery Case " бүтээгдэхүүнээ iPhone 6 , iPhone 6s утаснууд дээрээ гаргасан байна. Өмнө нь иймэрхүү нэмэлт баттерэй гэр бүхий бүтээгдэхүүнийг өөр компаниуд бүтээдэг байсан бол энэ удаа Apple өөрсдөө хийдэг болжээ. Тус бүтээгдэхүүн нь 99$ үнэтэйгээр борлуулагдаж эхэлсэн юм. Одоогоор Зөвхөн АНУ болон Шинэ Зеландад зарагдаад эхэлсэн байгаа.

Энэ бүтээгдэхүүний тусламжтай утасны тасралтгүй ярих горим 10 цагаар нэмэгдэж 8 цаг 4G сүлжээний дата хэрэглээгээр сунгагдах юм.

Гэсэн хэдий ч энэ нь утасны баттерэйг цэнэглэж дэмжихгүй, зөвхөн утасны баттерэй суусны дараа сэлгэн залгагдах үүрэгтэй гэнэ.


Үүнийг ашиглах үед утсан дээр хоёр тусдаа баттерэй цэнэгийн хэмжээг " notification center " санамжийн самбар дээр харуулдаг гэнэ.



зургийг : theverge.com

Холбоотой мэдээлэл