Apple : iPhone 6s унтарч байгаа асуудлыг шийдэхээр Software Update гаргана.

thumbnail
Түгээсэн
13414 Уншсан

Сүүлийн үед iPhone 6s загвартай холбоотой асуудлууд ихээр гараад байгаа. Саяхан Хятадын цахим ертөнцөөр iPhone 6s загвар өөрөө гэнэт автоматаар унтарч байна гэсэн гомдлууд ихээр гарсан. Үүнтэй холбоотой Apple шалгалт хийж шалгасны үндсэн дээр 2015 оны 9 сараас 10 сарын хооронд үйлдвэрлэлтээс гарсан загваруудын батарей үнэгүй солих үйлчилгээг нэвтрүүлээд байгаа. Гэвч serial дугаар дээрх үнэгүй засварлах iPhone 6s дээр ороогүй утас унтарч байгаа багагүй тохиолдол гарсан ба тэдгээр загварыг Apple үйлдлийн системийн шинэчлэлтээр засах боломжтой талаар мэдэгдэл гаргасан байна. 

 

Apple өгсөн хариулт нь

 

Зарим нэг тодорхой загварууд унтарч байгаа талаар хэрэглэгч нар гомдол мэдүүлсэн. Гэхдээ тэр бүгдээс зарим нь хэвийн үзэгдвэл, Яагаад гэвэл утас өөрөө цахилгаанаас үүдэлтэй гэмтэл үүсэхээс сэргийлж унтарч байгаа. Бид энэ талаар судалж үзсэн гараад байгаа асуудлыг шийдэх үйлдлийн системийн шинэчлэлтийг ирэх долоо хоногт гаргах болно. Бид энэ талаар ирээд байгаа бүх санал гомдлуудыг шалгаж үзэж байгаа тул тус мэдээлэл дээрээс үндэслээд системийн шинэчлэлт гаргах болно. 

 

Хэмээн мэдэгдсэн бөгөөд зөвхөн 2015 оны 9 сараас 10 сарын хооронд гарсан загварууд л үнэгүй батарей солих боломжтойгоос гадна хэрэв яг энэ үед гарсан загварын iPhone 6s биш л бол таны утас унтарч байгаа асуудал гарвал удахгүй гарах системийн шинэчлэлт засах боломжтой юм. Та өөрийн iPhone 6s загвараа 2015 оны 9 сараас 10 сарын хооронд гарсан эсэх талаар унших бол энэ нийтлэлийг уншаарай.

 

 

Эх сурвалж : Apple , Gizmodo

Гэрэл зураг : iFixit

Холбоотой мэдээлэл