Apple : Шинэ iPhone-ыг 9 сарын 12-ны өдөр танилцуулна

thumbnail
Түгээсэн
5566 Уншсан

Apple компани шинэ үеийн iPhone загварыг танилцуулах арга хэмжээний урилгаа албан ёсоор өчигдрөөс тарааж эхэлж байна. Шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ нь 9 сарын 12 өдөр Мягмар гаригт Apple компанийн шинэ дугуй хэлбэр бүхий цогцолбор болох Apple Park - д компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын нэрээр нэрлэгдсэн театрт болно.

Тус арга хэмжээн дээр iPhone 7 болон iPhone 7 Plus загваруудын дараагийн үеийг танилцуулах ба iPhone загварын 10 насны ойгоор гарч буй тусгай загварыг танилцуулж магадгүй гэсэн хүлээлт ихтэй байгаа юм.
 

Тусгай загвар хэмээн нэрлэгдээд байгаа тус загвар нь нүүрэн хэсгээрээ дүүрсэн OLED дэлгэц, утасны түгжээг нүүрээр таних технологи мөн AR (Augmented Reality) суурилуулсан камер гэх мэт шинэчлэлтүүд агуулж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлэлж байна.

Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнд сайжруулсан өрөө бие даасан LTE сүлжээд холбогддог Apple Watch ухаалаг цаг танилцуулж магадгүй ба Apple TV төхөөрөмж дээр мөн адил шинэчлэлт хийж магадгүй гэнэ.  

Холбоотой мэдээлэл