Apple : AirPods чихэвч албан ёсоор худалдаанд гарлаа

thumbnail
Түгээсэн
12769 Уншсан

Apple Airpods утасгүй чихэвчээ 10 сард худалдаанд гарна гэж зарласан боловч тодорхойгүй шалтгааны улмаас тус бүтээгдэхүүн гарах хугацаа ирэх жилийн 1 сард худалдаанд гарахаар төлөвлөгдсөн. Тэгвэл AirPods  зарлагдсан хугацаанаас өмнө худалдаанд албан ёсоор гарсан байна. Apple компани Apple.com болон гар утасны Apple Store аппаар дамжуулж худалдаанд гаргажээ. Тус бүтээгдэхүүн өөртөө W1 чип агуулсан ба өөрийн гэсэн цэнэглэгч гэртэй чихнээс чихэвч авагдах үед тоглуулж байгаа дуу зогсох гэх мэт давуу талуудтай. Захиалгын хүргэлт 12 сарын 21 эхлэх ба $159 үнэтэй худалдаанд гарсан байна. Airpods - той холбоотой мэдээллийг эндээс уншаарай 

Холбоотой мэдээлэл