Apple : шинэ үеийн загварууд iPhone X, iPhone 8, iPhone 8 Plus гэж нэрлэгдэнэ

thumbnail
Түгээсэн
9714 Уншсан

Саяхан iOS 11 мобайл системийн бэлэн болсон хувилбар буюу iOS 11 системийн хэрэглэгч нарт түгээхээс өмнөх GM " Golden Master" загвар албан ёсоор тараагдсан юм. Энэ GM загвар нь тухайн системийн туршилтыг хааж байгаа хамгийн сүүлийн загвар нь бөгөөд Public Release хийгдэх хүртэл ямар ч туршилт гаргахгүйг илтгэдэг юм. Тэгвэл хөгжүүлэгчид iOS 11 мобайл системийн эх кодоос Apple - ийн 9 сарын 12 нд танилцуулах гэж байгаа гурвалын нэрийг олсон байна. Үндсэн 2 загвар болох iPhone 7, 7 Plus хоёрын дараагийн үе нь iPhone 8, 8 Plus хэмээн нэрлэгдэж байгаа бөгөөд харин тусдаа 10 жилийн ойд гарч байгаа загвар нь iPhone X хэмээн нэрлэгдэж байгаа юм.

Харин iPhone X загвар нь бусдаасаа онцгой гэж эх сурвалжийн мэдээлэл хийж байгаа OLED дэлгэцтэй загвар нь юм.

Өмнө нь гарч байсан шуум мэдээллээр бол iPhone 8 нь OLED дэлгэцтэй байна гэж эх сурвалжууд мэдээлэл хийж байсан тэгвэл энэ удаа iOS 11 эх кодоос олсон мэдээллээр бол iPhone 8 нь үндсэн iPhone 7 загварын сайжруулсан нь байх бөгөөд iPhone X ганцаараа OLED дэлгэцтэй байх гэнэ. Түүнчлэн iPhone X зах зээлд гарах үнэ 1000$ хүрэх ба энэ нь OLED дэлгэц суурилуулсантай шууд хамааралтай юм. Apple компани iPhone 8 дээр LCD дэлгэц хийхээр болсон нь iPhone 7 загварын шинж чанарыг хадгалж байгаа аж.

Apple компани тухайн өмнөх жилдээ гарсан загварыг сайжруулах үедээ "S" тэмдэг тавьдаг байсан бол энэ жил анх удаа шууд тоот хувилбарт шилжиж байна.

Тухайлбал iPhone X гэдэг нь 10 жилийн ойд зориулж байгаа бөгөөд анхны iPhone 2007 онд танилцуулж байсан юм. Сонирхуулахад OS X системийг өнгөрсөн жил албан ёсоор macOS хэмээн нэрлэсэн удаатай учир нь анхны OS X систем нь 2001 онд гарч байсан бөгөөд 10 жилийн ойгоор MacOS хэмээн нэрлэж шинэ төрлийн Mac систем болгож танилцуулж байсан удаатай. Мөн iPhone X гарч ирээд хэрхэн нэрлэгдэх талаар эргэлзээтэй байгаа ч "iPhone 10" гэх үү эсвэл "iPhone Экс" гэж нэрлэгдэх болох юм. Мэдээж нэрийг 9 сарын 12ны шилжих шөнө бид мэдэх болно шүү дээ.
 

 

Эх сурвалж : Appleinsider

Холбоотой мэдээлэл