Apple : iPhone 6s батарей үнэгүй солих үйлчилгээ нэвтрүүллээ

thumbnail
Түгээсэн
7235 Уншсан

Цахим ертөнцөөр маш олон тооны iPhone 6s хэрэглэгч нар өөрсдийн ашиглаж байгаа iPhone 6s загвар нь унтарч байгаа асуудлаар гомдол мэдүүлээд байгаа юм. Энэ мэдээллийг Apple шалгаж үзээд зөвхөн бүх iPhone 6s биш зөвхөн 2015 оны 9 сараас 10 сарын хооронд үйлдвэрээс гарсан iPhone 6s загварууд л унтарч байгаа асуудал үүсээд байгаа. Бусад хугацаанд гарсан iPhone 6s загварууд хэвийн ажиллаж байгаа учир дээрх хугацаанд гарсан iPhone 6s - үүдийг Apple өөрийн нэрийн дэлгүүр баталгаат засвар байх байрлах бүх газруудад үнэ төлбөргүй солих эрхтэй байгаа аж. Мөн батарейг солихоос өмнө баталгаат хугацаа болон гаднаас задаргаа орсон талаар шалгалт хийх ба сонирхуулахад утас үйлдвэрээс гарсны дараагаар 3 жилийн дотор батарей солих хүчинтэй байх ёстой гэнэ.

 

Одоогоор Монгол улсад албан ёсны засвар болон нэрийн дэлгүүр байхгүй учраас манайхаас өөр нэрийн дэлгүүр засварын төвүүдтэй улсад та уг үйлчилгээг авч болох юм.

Энэ нь зөвхөн батарейтай холбоотой асуудал тул та мөн Манай улсад байрлах баталгаат засваруудад шинэ батарей солиулж мөн болно. Өөрийн iPhone 6s загвараа батарей солих шаардлагатай эсэх талаар мэдэх бол

 

Settings > General > About дээр Serial дугаар хэсгээс 

Дэлгэц дээр харагдах тоо үсэг хольсон дугаар дээр 4 - өөс 5 дахь байрлал дээр
 

  • Q3
  • Q4
  • Q5
  • Q6
  • Q7
  • Q8
  • Q9
  • QC
  • QD
  • QF
  • QG
  • QH
  • QJ

гэсэн тэмдэгтүүд байрлаж байвал таны утас батарей үнэ төлбөргүй солих боломжтой эдгээрээс өөр байвал заавал солих шаардлага байхгүй гэсэн үг.

Холбоотой мэдээлэл