Энэ 7 хоногийн Appstore дээр үнэгүй болсон онцлох апп

thumbnail
Түгээсэн
9691 Уншсан

Apple - ын App of The Week хөтөлбөр дээр 7 хоног бүр ямар нэг апп эсвэл тоглоом үнэгүй татахаар тараагддаг юм. Энэ 7 хоногийн App of The Week дээр Appstore дээр $2 үнэтэй зарагдаж байгаа " Sputnik Eyes " хэмээх оюун ухаан сорьсон сонирхолтой тоглоом үнэгүй болсон юм. Энэ тоглоом зөвхөн 3сарын 24 хүртэл үнэгүй болж байгаа үнэгүй хугацаа нь дуусахаар үндсэн $2 - р зарагдах болно.

Тоглоом нэр : Sputnik Eyes
Хөгжүүлэгч : Shelly Allon
Суугдах iOS загвар : iOS 7 системээс дээш бүх загвартай iPhone , iPad , iPod
Татах хаяг : https://goo.gl/UAbZ6f


Тоглоомын дүрэм

Та бяцхан нүднүүдийг өнгө бүрээр нь нийлүүлж гаригтай танилцуулах аялалд туслах бөгөөд нэг нүд бусад өнгөтэй нийлэхийн тулд таны заасан замаар явна. Харин та цаанаас өгсөн зам дээр нүднүүдийг өнгө өнгөөр нь нийлүүлэх хэрэгтэй. Нийт 60 төрлийн үе байх бөгөөд үе бүр автоматаар санамсаргүй нэгийг сонгож гарах аж. Мөн дээрээс нь нүд , робот , сансар , гараг гэх мэт нэмэлт үеүүд байгаа

 

Холбоотой мэдээлэл