iPhone-ийг Америкт үйлдвэрлэвэл худалдаанд гарах үнэ өснө.

thumbnail
Түгээсэн
17297 Уншсан

Apple компани өөрсдийн бүтээгдэхүүн гол үйлдвэрлэгч болох Foxconn , Pegatron компаниудаас iPhone утсаа Америкт үйлдвэрлэх боломжтой эсэх талаар судлах шаардлагатайг асуужээ. Хариуд нь Foxconn энэхүү төлөвлөгөөг судалж үзэх талаар мэддэгсэн бол Pegatron хэт их зарлага гарах тул тус асуудлаас татгалзсан байна. Apple компани iPhone утсаа Америкт үйлдвэрлэхээр гэнэтийн шийдвэр гаргасан нь ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой юм.

Тэрбээр Хятадаас орж ирэх импортын бүтээгдэхүүн өндөр татвар ногдуулах болохоор компаниудыг АНУ-д бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх талаар уриалсан юм.

Түүнчлэн АНУ ерөнхийлөгч Трамп Apple компанийн захирал Тим Күктэй утсаар ярихдаа Хятадаас АНУ-д үйлдвэрээ шилжүүлэх юм бол татварын том хөнгөлөлт үзүүлж том эрх чөлөө олгоно хэмээн амласан гэнэ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард өөрийн тавьсан илтгэл дээр " Би Apple - ийг компьютер болон ухаалаг утсаа Хятад улсад бус эх орондоо үйлдвэрлэдэг болгоно " хэмээн мэдэгдсэн юм. Шинжээчид энэ талаар мэдэгдэхдээ хэрэв iPhone АНУ-д iPhone - г үйлдвэрлэж эхлэх аваас үнэ нь хоёр дахин өсөх магадлалтай хэмээн тооцоолж байгаа. Мөн тус асуудлаар Foxconn үйлдвэрийн ерөнхийлөгч Тэрри Гоу байр сууриа илэрхийлэхдээ iPhone гар утасны зах зээлд гарах үнэ илүү өндөр гарна өрдөг өснө хэмээн мэдэгдсэн. 

Энгийн жишээ нь гэвэл утасны эд ангийн дийлэнх хэсгүүд Азийн компаниуд үйлдвэрлэдэг болохоор энэ бүгдийг АНУ-д угсрахын тулд тив дамжина зөөх нь зардал ихтэй аж.

Америкт iPhone үйлдвэрлэх нь зөвхөн үйлдвэрлэлтийн зардал нэмэгдэхээс илүүтэйгээр АНУ-д ажиллах боловсон хүчний хомсдол байгаа талаар өмнө Тим кук хэлж байсан удаатай.

Холбоотой мэдээлэл