iPhone 8 болон X 30 минут дотор 50% хүртэл цэнэг авч чадна

thumbnail
Түгээсэн
2878 Уншсан

Apple компанийн сүүлд гаргасан iPhone 8 болон iPhone X ухаалаг утаснууд утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой гарсан. Тэгвэл тус загварууд нь "fast charging" буюу хурдан хугацаанд цэнэгээ хуримтлуулах горим нэмэгдсэн ба ердөө 30 минутын дотор 50% хүртэл цэнэгээ авах чадвартай гэнэ. Энэ боломж нь андройд төхөөрөмжүүд дээр нэвтрээд удаж байгаа билээ. Apple компани хурдан цэнэглэх горимыг энэ жилээс албан ёсоор нэвтрүүлж байгаа нь энэ юм.

Гэвч тус горимыг байнга цэнэглэх нь батарей барих давтамжид нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг тул гагцхүү үнэхээр яаралтай буюу батарей маш бага үед цэнэглэх бол хурдан хугацаанд цэнэглэх горимыг ашиглах хэрэгтэй.

Түүнчлэн хурдан цэнэглэх горимыг ашиглахын тулд зөвхөн USB холбогчоор цэнэглэх үед ажиллах гэнэ. Apple компани fast charger-тай цэнэглэгч шинэ iPhone - уудийн цэнэглэгч дээр нэмээгүй бөгөөд та нэмэлтээр fast-charging хийх боломжтой адаптер ашиглаж болно. Жишээлбэл сүүлийн үеийн андройд утсанд дагаж ирдэг адаптераар цэнэглэж болно.

 


Эх сурвалж : iPhonehacks

Холбоотой мэдээлэл