Гацаж удаад байгаа iPhone хурд нэмэх хялбар 4 арга

thumbnail
Түгээсэн
82947 Уншсан

Таны утас нэг л удаан санагдаж байна уу ? Ихэнхи тохиолдолд iOS 9 суулгасан iPhone 4s , iPhone 5 гэх хуучны загварууд дээр утас удаан ажиллах гэх мэт тохиолдолууд гардаг.  Гэсэн хэдий ч нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн тохиргоог өөрчилснөөр таны утас илүү хурдан ажиллах болно. iPhone удаан байгаа удаашралтай байх үед хурд нэмэх давуу талтай 4 аргатай танилцана уу ?


1. Утсаа унтрааж байх

Та утсаа хааяа унтрааж байх хэрэгтэй унтраагаагүй удсан утас ажиллагаа удаашрах асуудалтай байдаг. Ингэхийн тулд Home товч Power товч хамтаар 15 секунд орчим дараад Apple logo гарах хүртэл хүлээх хэрэгтэй.

 

2. Хөдөлгөөнт нэмэлтийг унтраах

iPhone 5 болон түүнээс доош загвар утас хэрэглэдэг хэрэглэгч нарт хандаж хэлхэд Хөдөлгөөнт нэмэлт таны утас удаан ажиллах гол шалтгаан юм. Хэрхэн унтраах алхмуудыг уншаарай

Алхам 1 : Settings аппруу орно уу тэгээд General
Алхам 2 : Accessibility - г сонгож ор
Алхам 3 : Reduce Motion дээр дараад ON болгоно уу

Танд мэдэгдэхүйц өөрчлөлт нь хавтас хооронд апп хооронд шилжих үед animation хийх үйлдэл хасагдсан байх болно.

3. Байршил тогтоогч хязгаарлах 

Байршил тогтоогч ямар нэг апп эсвэл iOS системийн тохиргооноос хамаараад байнга мэдээлэл нь шинэчлэлт хийгдэж байдаг. Түүнчлэн үүнээс өөр Background App Refresh гэж тохиргоо байх бөгөөд энэ нь нийт орсон Аппуудыг бүүр Force Close хийж гаргахаас нааш гаргаагүй байдаг. Force Close хийх гэдэг нь голын товч дээр 2 дараад Multitasking гарч ирэх ба хэрэглэхгүй шаардлага байхгүй апп-аа дээш чирж гаргаж болдог юм.

Background App Refresh унтраах

Алхам 1 : Settings аппруу ороод General ээр дарна
Алхам 2 : Background App Refresh дээр дарж орно уу
Алхам 3 : Background App Refresh тохиргоо асаалттай байх бөгөөд түүнийг унтраана уу

Байршил тогтоогч унтраах

Алхам 1 : Settings апп дээр ороод Privacy
Алхам 2 : Location Services сонгож ороод
Алхам 3 : Шаардлага байхгүй гэвэл бүүр унтраах эсвэл өөрт хэрэгтэйгээр зохицуулж болно. Ихэнхи аппуудаа While App Using зарим хэрэггүйг нь Never болгож оруулна.

Never - сонголт нь тухайн апп дээр байршил тогтоогч ашиглахыг бүүр унтраах
While App Using - сонголт бол зөвхөн тэр апп ашиглаж байх хугацаанд унтраах 

4. iTunes дээр Restore хийх 

Жич : энэ үйлдэл нь таны утас дээрх бүх мэдээлэл устах тул та эхлээд Backup хийж авна уу!!!

Алхам 1 : Утсаа iTunes дээр залгах хэрэгтэй
Алхам 2 : iTunes дээр зүүн дээд буланд байрлах утасны зураг дээр дарж орно уу
Алхам 3 : Restore iPhone дээр дараад
Алхам 4 : Хэрвээ Find my iPhone асаалттай байвал унтраах хэрэгтэй


Restore хийж дуусаад дараах зүйл танаас асуух болно Setup As a New iPhone буюу шууд шинээр нээх эсвэл Restore From a Backup буюу Backup - с Restore хийх хэрэв та Backup хийсэн бол Backup - аа сэргээж болдог. iTunes дээр залгаад Restore from Backup хийхдээ та өөрийнхөө хамгийн сүүлд хийсэн Backup - аа сонгоод Restore хийнэ үү Backup - ийг дагаад таны өмнө байсан бүх юм орж ирэх учиртай

Эдгээр аргуудын тусламжтай таны утас илүү хурдан ажиллах бололцоотой болох болно.

Холбоотой мэдээлэл