Google апп шинэчлэлт хийж илүү олон боломж нэмэгджээ.

thumbnail
Түгээсэн
8264 Уншсан

Google хайлтын систем илүү нарийвчилсан хайлт болон болон хэрэгцээт мэдээлэлийг нэг доор цогцолсон үйлчилгээг Google апп дээр төвлөрүүлсэн байдаг. Ганцхан энэ аппын тусламжтай юу хэрэгтэй байгаагаа хайж олох болон танд санал болгох сонголтуудаас хамаараад өөрт хэрэгтэй хялбаршуулсан хайлтуудаа хийх хүртэл болно. Түүнчлэн дуу хоолойгоор хайхаас гадна тус апп саяхан шинэчлэлт хийж хэд хэдэн давуу талууд нэмэгдсэн аж. Location service - ээ асаагаад өөрт ойрхон байгаа кофе шоп дэлгүүр хайх өөрийн байгаа газраас хэр хол зайтай байгааг харуулах өөр бас үзвэр үйлчилгээний цагийн хуваарь мөн нислэгийн хуваарь хүртэл авах боломжтой мэдээж энэ бүхэн манай улсад ажиллах боломжтой юм шүү. Мөн та спорт сонирхдог бол өөрийн дэмждэг багын тоглолт эсвэл өнөөдөр болсон болох тоглолтын оноолт тойм мэдээ авахаас гадна. Өөрийн байршиж буй газрын цаг агаарын мэдээг хүртэл авчиж болдог. Google компаниас танд зориулж гаргасан хялбаршуулсан дэвшилтэд хайлтын систем таны цагийг лав үрэхгүй гэдэгт би найдаж байна.

Appstore дээрээс "Google" гэсэн түлхүүр үг ашиглаад татаж аваарай. Хэрэв та өмнө татаж авсан бол update - аа хийх хэрэгтэй

Татах хаяг

Холбоотой мэдээлэл