Google Photos апп шинэчлэлт хийж Live Photos - г дэмждэг боллоо

thumbnail
Түгээсэн
9104 Уншсан

Google - с гаргадаг Google Photos үйлчилгээ нь iOS  , Android утастай хэрэглэгч өөрийн Google хаяг дээрээ зургуудаа оруулах хязгааргүй эрх олгоод удаж байгаа юм. Та ганцхан Google хаягийн тусламжтай гар утас компьютер дээрээс өөрийн зургуудаа хуулж найдвартай Google - н серверт хадгалах боломжтой юм.

Google Photos ашиглах давуу тал :

• Зөвхөн iPhone ч гэлтгүй бүх төрлийн Android утас эсвэл компьютер дээр зураг хуулж болно.
• Хязгааргүй зураг хадгалах эрх өгдөг хэдэн ч зураг оруулж болно.
• Хүний нүүр царай таних технологиор зургуудаа хялбархан ангилна.
• Гэрэл зураг авсан төхөөрөмж дэлгэрэнгүй мэдээлэл зураг дарагдсан хугацааг харч чадна.
• Авсан зургуудаа байршлаар болон хугацаагаар ангилна
• Хялбарчилсан хайлт болон нарийвчилсан ангилал 
• Зургууд нийлүүлж дүрст бичлэг болгох
• Зургийн цомог үүсгэх зургийн цуглуулга хийх

 

Appstore - руу ороод Search дээр Google Photos гэж бичээд татаж авна уу

дэлгэрэнгүй мэдээлэл эндээс үзээрэй


Шинэчилсэн Google Photos дээр нэмэгдсэн өөрчлөлт

* Апп дээр хайлт хийх тусламж цэс илүү ажиллагаа сайжирсан
* Live Photos дэмждэг болсон одоо та iPhone 6s , plus дээрээс Live Photos хуулж болно
* Таны төхөөрөмж бага багтаамжтай үед кэш файл буюу нийт үүссэн датагаа устгах эсвэл зохицуулалт хийж болно
* iPad Pro дээр зориулж дэлгэц хуваахыг дэмждэг
* Ажиллах хурд илүү сайжирсан

 

Холбоотой мэдээлэл