Хүнээс хэрэглэж байсан iPhone авахдаа анхаарах зүйлс

thumbnail
Түгээсэн
66337 Уншсан

Дэлгүүрээс утас авахаас илүүтэйгээр хүнээс хуучин хэрэглэж байсан утас авахад асуудал үүсдэг. Дийлэнх тохиолдолд хүмүүс өөрийн мэдлэг дутмагаас болж хүнд хулихтуулах эсвэл зарсан авсан хоёр хоёулаа мэдлэггүйгээс болж зарагдсан утсанд асуудал үүсэх гэх мэт сөрөг үр дагавар гарах тохиолдол ихтэй байдаг.

Хүнээс хэрэглэж байсан iPhone авахдаа анхаарах зүйлс

Apple iOS систем дээр нэгэн томоохон хэмжээний шинэчлэлт хийсэн нь Activation Lock юм. Энэ нь тухайн утасны хэрэглэгч өөр дээрээ утсаа бүртгэх боломжтой шинэчлэлт. 

Ингэснээр тэр ID - г ашиглаж л утасны түгжээг гаргаж чадна гэсэн үг юм.
 

Ийм шалтгаанаас болж олон хэрэглэгч хүнээс утас аваад ашиглаж чадахгүй Activation lock болгоод хохирсон тохиолдол их байгаа.



Хэрхэн Activation Lock болон Apple ID Lock - той байгаа эсэхийг шалгах вэ ?


Авах гэж байгаа утас дээр шалгах бол

Settings > General > About гэж ороод эндээс та IMEI кодыг хараарай


 

дээрх код нь Apple  - ын үйлдвэрээс өгдөг давхцахгүй тухайн төхөөрөмжийн мэдээллийг хадгалж байгаа регистрийн дугаар "register number" юм.

 

Хэрхэн Activation Lock - той байгаа эсэхийг шалгах вэ ? 

https://www.icloud.com/activationlock/

ороод бөглөх талбар дээр шалгах гэж буй төхөөрөмжийн IMEI код эсвэл Serial дугаарыг оруулаад доор нь байрлах CAPTCHA кодыг дуурайлгаж бичээд шалгана.

Шалгаж дууссаны дараа өөр нэг id дээр бүртгэлтэй буюу " ID Locked " байвал " On " гэж гарч ирнэ. Тухайн утасны эзэмшигчийн Apple ID - г заавал гаргуулах ёстой гаргаж дуусахаар нь дахиж шалгах хэрэгтэй



Гаргаж дууссан мөн Apple ID байхгүй бол Activation Lock : OFF болох болно.

Ямар нэг Apple ID дээр Activation хийгдээгүй утас дараах байдлаар харагдах бөгөөд таныг авахад програм хангамж систем талаас асуудалгүйг гэж илтгэж байгаа юм.
 

Өөрийнхөө Apple ID - гаар Activation хийх , идэвхжүүлэх боломжтой үүний тулд Settings > iCloud > Өөрийн Apple ID гаар нэвтэрээд > Find my iPhone "On" болгоорой


Бусад

Гадаад үзэмж болон харагдах байдал сэв зураас боолтын толгой элгэдсэн эсэхийг нүдээр харж шалгаж үзээд. Системний талаас нь ажиллагаа хэвийн эсэхийг ярьж , мэссэж бичих , вайфай сүлжээ ашиглах камер зэрэг өөрийн талаас шалгах ёстой боломжит аргуудаар нягталж үзээрэй.

 

Холбоотой мэдээлэл