Холбооны мөрдөх товчооны багаж iPhone 5s дээш утаснуудын кодыг тайлж чадахгүй

thumbnail
Түгээсэн
18424 Уншсан

FBI Сан Бернардино хотод болсон аллагын эзний iPhone утсанд нэвтрэхийн тулд Apple - с iPhone гар утасны нууц үгийг тайлах хүсэлт гаргаж байсан. Гэвч өнгөрсөн 7 хоногт холбооны мөрдөх товчоо Сан Бернардинод халдлага үйлдсэн этгээдийн гар утасны кодыг тайлах аргаа олсон гэж мэдэгдсэн бөгөөд "гуравдагч талын" тусламжтай iPhone хамгаалалтийн системд нэвтэрсэн гэнэ. Энэ хэрэг явдлын дараагаар хэрэглэгч дунд эргэлзээ үүсээд байсан Холбооны мөрдөх товчоо дурын iPhone цоож тайлж чаддаг болсон гэх яриа нилээдгүй газар аваад байсан юм. Тэгвэл энэ асуудал дээр Холбооны мөрдөх товчооны удирдагч James Comey хариу хэлэхдээ тус хэрэгт холбогдсон этгээдийн гар утсанд нэвтрэх багажийг Израйлийн компаниас худалдаж авсан гэж мэдэгдсэн.

Тус багаж нь iPhone 5s болон түүнээс дээш бүх загвар дээр код тайлах огт боломжгүй зөвхөн iPhone хуучин загваруудын кодыг  тайлж чадна.

Дашрамд дурдахад Сан Бернардино халдлага үйлдсэн этгээдийн утас iPhone 5c байсан iPhone 5s дээш бүх загвар 64 bit архитектураар бүтээгдсэн байдаг. Тэрээр хэлэхдээ хуучин загваруудын кодыг тайлах боломжтой талаар Apple - д мэдэгсэн бөгөөд Apple - аас энэ алдааг засах арга хэмжээ авна гэж хариу өгсөн гэнэ.


Эх сурвалж : iclarified.com

Холбоотой мэдээлэл