iCloud гэж юу вэ ? хэрхэн ашиглах заавар

thumbnail
Түгээсэн
84445 Уншсан

iCloud - ын тухай хэрэглэгчид тэр болгон сайн мэдлэггүй байдаг. Ерөнхийдөө мэддэг боловч дотор нь агуулагдах үйлчилгээний талаар бүрэн дүүрэн сайн ойлгодгүй болох нь ажиглагдсан. Бид шинэ хэрэглэгч нарт анхан шатны мэдлэг олгох зорилгоор iCloud үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичлээ.

iCloud гэж юу вэ ?

iCloud гэдэг нь i + Cloud = iCloud  буюу Apple үндсэн нэршил "i" дээр Cloud "Үүл" гэсэн угтвар залгасан нь Apple Cloud үйлчилгээ гэсэн утгатай юм.

Cloud гэж юу вэ ?

21 зуунд технологийн хөгжилтэй энэ зэрэгцэн хэрэглэгчийн контентийг хамгаалах мөн хэрэглэгч өөр хоорондоо өндөр хурдаар контентоо дамжуулах шинэ үйлчилгээ гарсан.  Энэ нь Cloud буюу үүлэн тооцоолуурт суурилагдсан технологи гэдэг юм. Нэг үгээр бол та өөрийн хэрэгцээт файл болох контентоо дэлхийн аль нэг өнцөгт байх хүчтэй супер компьютерт хадгалах боломжтой таны нэг хадгалсан контент файл хэн нэг этгээд ороод устгахаас хамгаалагдсан өөрөөр хэлбэл найдвартай сайф гэсэн үг юм.


iCloud хэрхэн ашиглах вэ ?

Apple - н Cloud үйлчилгээ нь маш энгийн бөгөөд Apple ямар ч хэрэглэгч энэ үйлчилгээг авах бүрэн эрхтэй байдаг. Гагцхүү хэмжээнээс хамаарч үнийн шатлал өөр байдаг байна. 5GB контент хадгалах эрх бүх хэрэглэгч нарт үнэгүй өгдөг юм. Та ашиглахын тулд нэн тэргүүнд заавал Apple ID - тай байх ёстой хэрэв та шинээр нээж амжаагүй бол энэ зааврыг  үзээрэй

Анхааруулга нэг Device буюу iPhone , iPad , iPod дээр дээд тал нь 3 өөр Apple ID оруулах эрх байдаг. Тэр 3 хэрэглэгч өөрсдөө тухайн Device "төхөөрөмж" - г хассан тохиолдолд 4 дэхь хүн нэмэх боломжтой хэрэв хасаагүй бол боломжгүй юм шүү. Тэгэхээр танд хэрэглэгчийн хязгаар дүүрсэн гэсэн алдаа дэлгэц дээр харагдвал шинээр нэмэх боломжгүй гэсэн үг юм.

iCloud та дараах байдлаар нэвтэрч орно

Settings -> iCloud хэсэг дээр дарна энэ бол iCloud-лүү нэвтрэх үндсэн хэсэг

iCloud хэсэгт нэвтэрсний дараа танд асаах унтраах тохиргоотой таны контент хэсгүүд харагдана.



Хэрэглэгчийн контент гэдэг нь ерөнхийдөө бол доор байгаа хэсгүүд юм. Дэлгэц дээр харагдах нийт үйлчилгээнээс асаалттай буюу ногоон байгаа нь Apple - ын сервер дээр амжилттай хадгалагдсан байгааг харуулж байна.

Storage & backup - Manage Storage хэсгээс нийт хэдэн Gb "гигабайт" хэмжээ үлдсэн эзэлсэнг мэдэх боломжтой Backup Now дээр дараад та одоо байгаагаа backup хийж болно. Илүү дэлгэрэнгүйг эндээс

iCloud Drive - Энэ бол таны ажил хэргийн файл document мэдээллийг хадгалах боломжтой хэсэг юм.

Photos - Хамгийн чухал хэсгүүдийн нэг таны хадгалсан зургуудыг Apple - ын сервер дээр зөөх үүрэгтэй хэсэг юм. Сануулахад Photos хэсэг бол хамгийн их зай эзэлдэг бөгөөд нийт танд apple-с үнэгүй өгөх хэмжээ 5gb болохоор нийт зураг 5gb хэтрэх эрсдэл ихтэй мөн оруулсан зургууд бас устгах эрсдэлтэй байдаг шүү !!!

Mail - Энэ бол таны iCloud дээр хадгалсан мэйл хаяг дээрх ирсэн явуулсан мэйл - үүдийг нөөцөлж авах хэсэг

Contacts - Хамгийн чухал хэсэг та асаасан байхад хадгалсан дугааруудыг iCloud өөр дээрээ хадгалж авах юм.

Calendar - Цаглабар дээрээ хадгалж авсан ямар нэг мэдээллийг iCloud өөр дээрээ нөөцөлж хадгалж авах юм.

Reminders - Таны өөрийн оруулсан ямар нэг санамжууд буюу Reminders дээр оруулсан мэдээллийг мөн адил хадгалж авах боломжтой

Safari - Веб хөтөч дээр орсон бүх түүх тэмдэглэсэн вебсайтуудийг iCloud дээр хадгалах үйлчилгээ. Хэрэв та хүсвэл iCloud дээр сануулж болдог.

Notes - Notes дээр хэрэгцээт тэмдэглэлийг хадгалах бүрэн боломжтой байдаг

Wallet - Цахим хэтэвч Wallet , Passbook аппликэйшн дээр холбосон картууд болон тэдгээрийн гүйлгээний мэдээллийг iCloud сан дээр хуулдаг.

Keychain - Монголд ашиглах боломжгүй үйлчилгээ гэхдээ таны оруулсан мэйл хаяг сошиал аппликэйшны хэрэглэгчийн нууцлалын мэдээллийг маш өндөр технологийн тусламжтай шифрлэж хийж мэдээллийг хадгалдаг. Гэхдээ монгол улсад одоогоор ашиглах боломжгүй харин Mac OS X дээр ашиглагдаж болж байгаа юм.

Find my iPhone - Утсаа алдаж гээсний дараа эргүүлж олох боломжийг бүрдүүлдэг үйлчилгээ юм. Тус үйлчилгээ нь утсаа алдсаны дараа эсвэл утсаа олохгүй үед байгаа байршлаа тандах мөн захидал илгээж болно.


Компьютер дээр орох бол www.iCloud.com гэж ороод Apple ID - гаа хийж оруулна

 

Холбоотой мэдээлэл