Хуучин iPhone авахдаа юуг анхаарах ёстой вэ ?

thumbnail
Түгээсэн
59732 Уншсан

Хуучин хэрэглэж байсан iPhone хүнээс авахдаа юуг анхаарах ёстой талаар та сайн мэдэх үү ? Apple iOS систем дээр нэгэн томоохон хэмжээний шинэчлэлт хийсэн нь Activation Lock юм. Энэ нь тухайн утасны хэрэглэгч өөр дээрээ утсаа бүртгүүлэх боломжтой шинэчлэлт юм. Хэрэв тэр хэрэглэгч тухайн утасанд оруулсан өөрийн id - г гаргаагүй бол өөр нэгэн хэрэглэгч утасны системийг солих "restore" хийх шинээр систем суулгах гэх мэт үйлдэл хийхэд тухайн утас цоожлогддог юм.
 

Ингэснээр тэр id - г ашиглаж л утасны түгжээг гаргах боломжтой байдаг байна.

Ийм шалтгаанаас болж олон хэрэглэгч хүнээс утас аваад ашиглаж чадахгүй Activation lock болгоод хохирсон тохиолдол их байдаг байна.
 

Хэрхэн activation lock - той байгаа эсэхийг шалгах боломжтой вэ ?


Тухайн утас дээрээс нь шалгах бол

Settings > General > About гэж шалгах бөгөөд эндээс та IMEI/MEID, болон ICCID кодуудыг шалгах боломжтой


Эдгээр кодууд нь apple үйлдвэрээс өгдөг давхцахгүй тухайн төхөөрөмжийн мэдээлэлийг хадгалж байгаа регистерийн дугаар " register number " юм.

iPad болон iPod touch дээрээс шалгах

Хэрэв та iPad болон iPod touch дээр шалгах бол арын хэсгээс serial дугаарыг олох боломжтой
iPad (cellular) загвар бол хайрцгийн араас нь хараарай


iPhone 5 - с дээш утас дээр шалгах
 

Утасны нь өөрийн хайрцагны араас IMEI дугаарыг харах боломжтой мөн тус утасны нь ард талд IMEI дугаар бичээстэй байдаг.



iPhone 3G, iPhone 3GS, iPhone 4 (GSM model), болон iPhone 4s , iPhone 6s , 6s Plus дээр шалгах

симнийхээ оролт "sim tray" дээрээс IMEI дугаар харах боломжтой



iPhone 4s CDMA бол

симнийхээ оролт "sim tray" дээрээс IMEI/MEID  15 оронтой дугаараас эхний 14 орон IMEI дугаарыг илтгэх бөгөөд 14 оронтой дугаар нь IMEI дугаар


Activation screen буюу идэвхжүүлээгүй горимд байгаа утасыг харах

Цэнхээр өнгөөр харагдах 'i' тэмдэгт дээр дараад IMEI кодыг харж болно.


Хэрхэн activation lock - той байгаа эсэхийг шалгах линк 

https://www.icloud.com/activationlock/

ороод бөглөх талбар дээр шалгах гэж буй төхөөрөмжний IMEI код эсвэл Serial дугаарыг оруулаад доор нь байрлах CAPTCHA кодыг дуурайлган бичээд шалгаарай



Шалгаж дууссаны дараа өөр нэг id дээр бүртгэлтэй буюу "id locked" бол "On" гэж гарч ирнэ.



Өөр нэг id дээр бүртгэлгүй буюу activation lock хийгдээгүй бол Off гэж гарч ирэх юм. Та энэ утасыг ашиглахад ямар нэг active-тай холбоотой асуудал үүсэхгүй гэсэн үг

Өөрийнхөө id-гаар active хийх , идэвхжүүлэх боломжтой


 

үүний тулд

Settings > iCloud > Өөрийн Apple ID гаар нэвтэрээд > Find my iPhone "On" болгоорой

гадаад үзэмж болон харагдах байдал сэв зураас боолтын толгой элгэдсэн эсэхийг нүдээр хараад системний талаас нь ажиллагаа хэвийн эсэхийг ярьж мэссэж бичих вайфай сүлжээ ашиглах камер зэрэг өөрийн талаас шалгах ёстой боломжит хувилбаруудаа нягталж үзээрэй ...

Холбоотой мэдээлэл