Apple iOS 10.0.2 шинэчлэлт iPhone , iPad , iPod дээр гаргалаа

thumbnail
Түгээсэн
21208 Уншсан

Apple Дөнгөж саяхан шинээр iOS 10 суулгасан бүх iPhone  , iPad дээр зориулж iOS 10 системийн iOS 10.0.2 загварыг гаргалаа. Тухайн загвар хэрэглэгчид хамгийн их хүндрэл учруулаад байсан алдаануудыг засвар хийсэн байгаа юм. Тухайлбал Lightning залгуураар чихэвч залгах үед дуу тоглуулж болохгүй байгаа талаар олон тооны iPhone 7 болон iPhone 7 Plus хэрэглэгч нар гомдол мэдүүлсэн. Тэгвэл энэхүү системийн шинэчлэлт дээр тус алдааг зассан байгаа юм. 

 

Засагдсан алдаанууд :

• Чихэвч залгах үед дуу тоглуулах мөн дуу тоглуулах удирдах хэсэг ажиллахгүй байсан алдаа

• Зарим хэрэглэгч нарт Photos апп ашиглах үед iCloud Photo Library идэвхжүүлж болохгүй байсан алдаа

• Өөр хөгжүүлэгч нар хөгжүүлсэн аппликэйшн нэмэлт ашиглаж болохгүй байсан алдаа зэрэг системтэй холбоотой алдаануудыг зассан.

 

 

Та системийн шинэчлэлт хийхдээ :

Settings > General > Software Update дээр дараад iOS 10.0.2 суулгаарай

 

Системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.

• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.

• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй

• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

 

 

Холбоотой мэдээлэл